зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засагт заналхийлсэн эх орончид

2012-5-22
0
ЖИРГЭХ
Засгийн газрын бүрэлдэхүүнд байж, гэрээг батлалцаж, сонгогчдод өгсөн амлалтаа Оюутолгойн гэрээнээс урьдчилж авсан мөнгөөр биелүүлчихээд засгаас гарахдаа “муу гэрээ байгуулсан” хэмээн хутга шааж буй тэр хүмүүст дахин итгэж болохгүйг нөхцөл байдал харуулж байна. Яагаад монголчууд нийтээрээ баяжиж амьдралаа сайжруулж болохгүй гэж?
map-mongol   Сонгуульд нэр дэвшигч бүрийн амнаас “Би эх орондоо хайртай”, “Манай эдийн засгийн өсөлт өндөр байгаа, энэ боломжийг ашиглаад”…гэдэг үгс урсан гарч байна. Тэгвэл эдийн засаг яагаад өсчихсөн юм бэ. Эдүгээ “Эдийн засгийн алуурчин” гэгдээд байгаа тэр хүмүүс хөрөнгө оруулагчидтай Оюутолгойн гэрээг байгуулаад, тэр нь үр өгөөжөө өгснөөр Монголын эдийн засаг өссөн. Хэн үүнийг худлаа гэх юм бэ. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлсэн Оюутолгой гэдэг орд Монголын говьд байжээ. Үүнд дэлхийн гигантууд уралдан хөрөнгөө оруулж байна. Ингээд мөнгөө өсгөх сонирхолтой сая сая хүн Монгол Улсыг газрын зураг дээрээс хайж, зуу зуун жилийн баялаг нөөцтэй чимээгүй даруухан энэ орны түүх, соёл, тэдний талаарх мэдээллийг сонирхож эхэлсэн. Бараг Монголыг “Оюутолгойтой” гэдгээр нь мэдэх боллоо. Дэлхий дахинд нэрийн хуудас болох нэг хэрэг. Монголын жирийн иргэнд Оюутолгойн гэрээг баталсан нь юу өгсөн бэ?
   Иргэн бүр Оюутолгойн үр өгөөжийг 21 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгох 500 мянган төгрөг, иргэн бүрийн нэг сая төгрөг, бусад халамжийн үйлчилгээний хэлбэрээр хүртсээр байна. Гэхдээ олборлолт эхлээгүй байхад нь гэрээний дагуу Засгийн газарт урьдчилгаа төлбөрөө төлөхөд нь дээрх үр шимийг хүртсэн. Оюутолгойн уурхайн олборлолт эхлэхэд Монгол Улсын ДНБ-ний өсөлтийн хэмжээ 35 хувьд хүрч, жилд дунджаар 800 тэрбум төгрөг манай төсөвт орж байхаар тооцжээ. Мөн ОУВС-ийн тооцоолсноор Оюутолгой төслийн хугацаанд татвар, роялти, хураамж, ногдол ашиг маягаар нийт ашгийн 55 хувь нь Монголын Засгийн газарт ирэх аж. Энэ бүх үр ашгийг үгүйсгэх ямар шалтгаан “эх оронч”-дод байгаа юм бол. Уг нь Оюутолгойн гэрээг УИХ дэмжиж 57 дугаар тогтоолоороо баталсан. Тэгэхээр зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан Засгийн газрын гурван гишүүн төдийгүй УИХ-ын улс орныхоо ирээдүй, эдийн засгийн өсөлтийг тооцсон хамтын шийдвэр биш гэж үү?

   Нөгөөтэйгүүр Монгол Улс хоёр том хөрштэй. Энэ хөршүүдээсээ зугтах аргагүй. Бас бие даасан шийдвэр гарах эрхээ хэнд нь ч алдаж болзошгүй байдалд хүрээд байв. Тиймээс гуравдагч хөршөө олж түншлэхгүйгээр улс төр, эдийн засгийн хувьд “Тусгаар тогтносон улс” гэдгээ батлах аргагүй тийм хүнд нөхцөлд орчихоод байсан юм. Нэг ёсондоо Монгол бол Орос, Хятадын л өмч гэсэн ойлголт дэлхий нийтэд байсан. Баялаг нь ч мөн адил. Хөршийн хувьд давуу эрхтэйгээр хоёр хөршийн нэг нь, эсвэл хоёулаа хөрөнгө оруулах биз гэсэн ойлголттой байв. Ингээд удаа дараа хөрөнгө оруулагчдын чуулган зохион байгуулж, төрийн айлчлалуудын үеэр урьж залан хэлэлцээрт орж байж тэдний анхаарлыг Монголын зүгт хандуулсан юм.
   Үр дүнд нь Канад, Австрали, Япон, БНСУ-ын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож, тодорхой хүрээнд хамтран ажиллаж эхэллээ. Үүний дараа дэлхий нийт “Монгол бол заавал хөрштэйгээ гэлтгүй дэлхийн аль ч орны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжтой, улс төр, эдийн засаг, геополитикийн хувьд ч тусгаар тогтсносон улс юм байна” гэдгийг ойлгож сонирхож эхэлсэн. Энэ бол дэлхий дахин дахь Монголын тухай хамгийн үнэ цэнэтэй зөв ойлголт байв. Хэрэв энэ нь хэн нэгэнд таалагдахгүй, “Оюутолгойг гуравдагч хөрштэй хамтран эзэмшиж болохгүй” хэмээн үзэж байгаа  нь хачирхалтай. Тэгээд яах байсан юм бэ. Оросууд лав Оюутолгойд дангаараа хөрөнгө оруулж үйлдвэрлэл явуулж чадахгүй. Эсвэл Оюутолгойг хятадуудад шууд өгөх ёстой байсан юм уу.
   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны аравдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын чуулганы нээлтэд зориулж хэлсэн үгэндээ “Монгол Улс Оюутолгой ордын талаар хариуцлагатай, чухал шийдвэр гаргах гэж олон жил хэлэлцлээ. Одоо ч гэсэн шүүмжлэх юм. Сэтгэл хангалуун биш байдал энд байж л байгаа. Гэхдээ ярилцаж хэлэлцсээр хууль ёсны сонгогдсон төр засаг нь шийдвэрээ гаргалаа. Удахгүй ямар ч жишгээр томд тооцогдох хөрөнгө оруулалтын үүд хаалгыг манай улс нээх гэж байна. Энэ бол бидний л өнөөдрийн түвшинд олж чадсан зөвшил, гаргаж чадсан шийдэл. Цаашаа улам сайжирч төгөлдөржих нь ойлгомжтой. Мэдээж бид алдахгүйг их хичээсэн. Нийгмийн цоо шинэ эрэмбэд шилжээд манай үеийнхний гаргаж байгаа нийтлэг том шийдлийн нэг бол энэ гэрээ. Эцсийн эцэст бидний сэтгэлийн учиг улс орны маань юугаар ч сольшгүй үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын эрх ашигт очиж зангилагддаг. Би Төрийн тэргүүний энэ л эрхэм ашгийг эрхэмлэхийг хичээсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ шийдэгдсэнээр Монгол Улс халуун ам бүлээрээ, нийтээрээ урагш нэг алхсан гэж би бодож байна” хэмээсэн юм.

   Харин одоо УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө арайхийн алхсан энэ алхмаасаа ухрахыг хүсэж буй хүн мэр сэр байгаа бололтой. Тэд эх орончид уу. Эдийн засгийн алуурчид уу. Ямартай ч баялгаа нийтээрээ хүртэн, иргэн бүр чинээлэг амьдрах нь, эдийн засгийн өсөлтийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт жагсах нь тэдэнд таалагдахгүй байгаа бололтой юм.
ОУВС, Дэлхийн банк Оюутолгойн гэрээнд шинжилгээ хийгээд  “Монгол Улсын Засгийн газрын талд ашигтай болжээ” гэж үзсэн. Тухайлбал Монголын эдийн засгийн өсөлт 20 хувьтай болсон, 2012 онд 26 хувьтай болж, бага орлоготойгоос дунд орлоготой орон болжээ. Мөн Австралийн эдийн засагч, доктор Брайн Фишерийн Монголын эдийн засагчидтай хамтран хийсэн “Оюутолгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн цогц үнэлгээ”-ний үр дүнд Монгол Улс Оюутолгой ордоос 2040 он гэхэд нийт 31-32 тэрбум ам.доллартай тэнцэх ашиг олох юм байна гэсэн тооцоо гарсан байна. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд 10 жил тутамд эдийн засаг маань 10 хувийн өсөлттэй гарна гээд бодохоор үүнээс таатай мэдээ гэж хаана байх вэ. Энэ тооцооллоор 2020 он гэхэд Монголын эдийн засаг хоёр дахин өсөхөөр байгаа. Энэхүү судалгааг хийсэн Германы доктор Фишер “Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа” хэмээн бахархан нэрлэсэн юм.

   Оюутолгой төслийнхөн монголчуудыг зөвхөн мөнгөөр угжаад байдаггүй. Бидний санаа байвч хийж чадаагүй олон ажлын эхлэлийг тавьсан. Тэдний дотор мөнгөөр хэмжишгүй дэмжлэг олон байгаагийн нэг нь мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарсан явдал юм. Монгол Улсын 300 иргэнийг мэргэжлийн боловсролын сургалтад хамруулах болсон. Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах Оюутолгойн бодлогын салшгүй нэг хэсэг болсон мэргэжлийн сургалтаар ажилтан бэлтгэх энэ төсөлд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буйгаа тэд мэдэгдсэн юм. Энэ  хөрөнгө оруулалт нь төслийнхний хэрэгжүүлэх гэж буй 78 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай таван жилийн сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн үргэлжлэл гэдгийг Оюутолгой төслийнхөн хэлж байна.

   Эцэст нь хэлэхэд хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд байж, гэрээг батлалцаж, сонгогчдод өгсөн амлалтаа Оюутолгойн гэрээнээс урьдчилж авсан мөнгөөр биелүүлчихээд засгаас гарахдаа “муу гэрээ байгуулсан” хэмээн хутга шааж буй тэр хүмүүст дахин итгэж болохгүйг дээрх нөхцөл байдал харуулж байна. Яагаад монголчууд нийтээрээ баяжиж амьдралаа сайжруулж болохгүй гэж. Яагаад Монголын эдийн засаг 20 хувиар өссөнд тэдгээр эх орончид дургүйцээд, үүнд гол нөлөө үзүүлсэн Оюутолгойн гэрээг байгуулсан сайд нарыг “Эдийн засгийн алуурчин” хэмээн нэрлэх болов. Ерөөсөө эдийн засгийн өсөлтөд эгдүүцэж буй тэр хүмүүс өөрсдөө Монголын эдийн засгийн алуурчин юм биш үү.

У.Оргилмаа


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.75.10)
    Жаахан соёлтой байх хэрэгтэй шүү дээ. Дандаа марзан юм бичих юм. Ингэж болохгүй шүү дээ. Оюутолгой явахгүй байсан бол 21.000 төгрөгөө лав авчч адахгүй байсан. Эдийн засаг өсөхгүй, том төслүүд явахгүй байсан. Улс орон өхжгихгүй байсан. Оюутолгой явж байж л бусад нв үргэлжилнэ шүү дээ
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • shaasan pizda ORGILMAAD. (88.68.66.217)
    bitgii hutsaa sunasan altai shaasan pizda mini chamaig tsag ni ireheer naad ediin zasagiin aluurchiin 3 hujaa pizdatai nugaslah bolnoo al mini.
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    zuw l bichsen baian shtei. yumiig dandaa yaharaa zahialga gej hardag yum be dee
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    saikhan MAN-iin zahialgaar bichjee ta nar8
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • хараа (202.170.83.202)
    баялагаа таваргүй гаргаж байгалаа сүйтгэж яваа хүн бүр алуурчид
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (86.7.20.61)
    soto med ediin zasgiin aluurchdyg elbegee uuruu avchirch tarhi ugaalgaa biz dee
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • zuv (202.170.65.94)
    zub demjij baina. rio naashaa ivanhoe tsaashaa
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    yu l bolood baina daa
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    5 цаг 54 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    6 цаг 29 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    6 цаг 43 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    6 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    6 цаг 57 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    7 цаг 4 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    7 цаг 14 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    7 цаг 26 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    9 цаг 11 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    22 цаг 20 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 32 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК