МАН дангаараа Засгийн газар байгуулаад 100 гаруй хонож байгаатай
холбоотойгоор яамдууд иргэдэд ажлаа тайлагнаж байгаа билээ. Энэ дагуу
өнөөдөр Сүхбаатарын талбайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны
нээлттэй өдөрлөг болох гэж байна.

МАН дангаараа Засгийн газар байгуулаад 100 гаруй хонож байгаатай холбоотойгоор яамдууд иргэдэд ажлаа тайлагнаж байгаа билээ. Энэ дагуу өнөөдөр Сүхбаатарын талбайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны нээлттэй өдөрлөг болох гэж байна.
Өдөрлөгт НХХЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Сэргээн засалтын үндэсний төв, Хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв, Хөдөлмөрийн төв бирж, Хүүхэд хамгааллын төв, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн халамжийн газар зэрэг байгууллагууд оролцож иргэдэд мэдээлэл өгөх юм.