Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
· "Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт"-т нэгдэн орох тухай асуудал /зөвшилцөх/.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
· Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.