МАН болон АН-ын сонгуулийн амлалтын нэг хэсэг болох сая төгрөг
маргаашнаас иргэдэд очиж эхэлнэ. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэд эхний ээлжинд 350 мянган төгрөг олгохоор болоод байгаа билээ.

МАН болон АН-ын сонгуулийн амлалтын нэг хэсэг болох сая төгрөг маргаашнаас иргэдэд очиж эхэлнэ. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд эхний ээлжинд 350 мянган төгрөг олгохоор болоод байгаа билээ. Энэ мөнгийг авахын тулд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмнө нь 21 мянган төгрөг авдаг байсан банкиндаа Хүний хөгжил сангийн дэвтэртэйгээ очих юм байна. Зарим иргэд энэ мөнгийг өнөөдөр өгнө гэсэн буруу ойлголттой байснаас өглөө эрт банкууд дээр дугаарлан зогсож байсан. Үүнээс үзэхэд 350 мянган төгрөг авах гэсэн иргэд маргааш банкуудыг нэлээн ачаалалтай болгох бололтой. Харин бусад иргэдийн хувьд Таван толгойн хувьцаа авах уу эсвэл сая төгрөг авах уу гэсэн судалгаанд л оролцож, хэзээ мөнгөө гар дээрээ авах нь тодорхойгүй байгаа юм.