МАХН-МҮАН-ы шударга ёс эвсэл өнөөдөр МҮЭСТО-нд бага чуулганаа хийхээр
болжээ. Энэ хурлаар тус эвслийн нэрийн өмнөөс 2012 оны УИХ-ын сонгуульд
нэр дэвших хүмүүсийг тодруулах аж.

МАХН-МҮАН-ы шударга ёс эвсэл өнөөдөр МҮЭСТО-нд 14 цагаас бага чуулганаа хийхээр болжээ. Энэ хурлаар тус эвслийн нэрийн өмнөөс 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах аж. Чухал шийдвэр гаргах уг хуралд 1200 орчим хүн оролцоно гэж эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, тус намын нарийн бичгийн дарга Ч.Улаан, О.Чулуунбат нар нэр дэвших нь тодорхой байгаа. Мөн МҮАН-ы дарга М.Энхсайхан ч энэ жагсаалтын гадуур үлдэхгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших асуудал яах вэ гэдэг сонирхолтой асуулт тодорхойгүй байна.