Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн аманд гарсан гал түймрийг унтрааж яваад биеийнх нь 60 хувь түлэгдсэн гал сөнөөгч А.Болорсүхийг өнөөдөр 06.00 цагийн нислэгээр БНСУ-руу эмчлүүлэхээр авч явлаа

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн аманд гарсан гал түймрийг унтрааж яваад биеийнх нь 60 хувь түлэгдсэн гал сөнөөгч А.Болорсүхийг өнөөдөр 06.00 цагийн нислэгээр БНСУ-руу эмчлүүлэхээр авч явлаа. Түүнтэй хамт 90 хувийн түлэгдэлттэй байсан Г.Багабиш явж эмчлүүлэх байсан ч тэрээр өчигдөр 09.00 цагийн үед нас барсан юм. Ахлах ахлагч гал сөнөөөгч Г.Багабиш нь 24 настай аврагч А.Болорсүхийг дүрэлзсэн гал нөмрөн ирэхэд өөрийн доор хийж амь насыг нь аварсан билээ. Ийнхүү Дорнод аймгийн Баяндун суманд гарсан гал түймрийн улмаас онцгой байдлын дөрвөн албан хаагч амиа алдсан юм.