УИХ-ын өнөөдрийн чуулганаар "Монгол улсын төрөөс баримтлах соёлын
бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн
хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын өнөөдрийн чуулганаар "Монгол улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ тогтоолд утга зохиол, урлагийн бүтээлийн эрхийг хамгаалах болон Монгол үндэстний соёлыг сурталчилан таниулах талаар нэлээн хэдэн шинэ заалт орж байгаа юм. Мөн ашигт малтмалын хайгуул хийж байгаа уул уурхайн компаниуд эхлээд заавал тухайн нутаг дэвсгэрт түүх, соёлын олдворын хайгуул хийсэн байх гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ тогтоолыг УИХ-ын гишүүд 72,5 хувийн саналаар дэмжлээ.