Өнгөрсөн хоногт зам тээврийн осол гарч, хоёр хүн хүнд гэмтжээ.

Өнгөрсөн хоногт зам тээврийн осол гарч, хоёр хүн хүнд гэмтжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг, Хангамжийн буудлын урд талын замд УНМ 25-01 улсын дугаартай “Beiben Mruska” маркийн ачааны автомашин НАА 17-24 улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас 38 настай, иргэн Ж-ийн баруун хөл, 45 настай Г-ийн зүүн гар хугарч гэмтсэн байсныг Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105-ын аврагчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Гэмтэл согсог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.