МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлийн гишүүнээс татгалзаж байгаа талаараа өнөөдөр 14:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлийн гишүүнээс татгалзаж байгаа талаараа өнөөдөр 14:00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Ийнхүү гарах болсон шалтгаан нь Нефть импортлогч компаниудад тогтоосон 17 тэрбум төгрөгийн торгуулийн мөнгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан өөрсдөө цуцалсантай холбоотой гэнэ. Цуцлах шийдвэрийг тус газрын зөвлөлийн хуралдаанаар гаргасан. Харин тэрхүү зөвлөлд С.Ганбаатар багтдаг ч уг зөвлөлийн хуралдаанд эзгүй байж таарсан бөгөөд түүнд энэ талаар мэдээ хүргээгүй гэдгийг тэрээр хэлж байсан юм. Тиймээс ийнхүү зөрчилдөж байгаа тул С.Ганбаатар цаашид Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын зөвлөлийн гишүүнээр ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдлээ.