УИХ-ын сонгуулиас өмнө буюу 6-р сарын 28-ны өдрөөс өмнө зарим иргэдэд шинээр цахим үнэмлэх олгохоор болсон билээ.

УИХ-ын сонгуулиас өмнө буюу 6-р сарын 28-ны өдрөөс өмнө зарим иргэдэд шинээр цахим үнэмлэх олгохоор болсон билээ. Иргэний үнэмлэхний хугацаа нь дууссан эсвэл 25 болон 45 нас хүрсэн тул иргэний үнэмлэхээ солиулах болсон иргэдэд хамаатай юм. Мөн үрэгдүүлж, гээсэн бол шинээр авах боломжтой болж байна. Шинэ цахим үнэмлэхийн бүртгэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл тавдугаар сарын 26 буюу энэ долоо хоногийн бямба гарагт дуусна. УБЕГ-ын тооцоолсноор сонгуулиас өмнө 60 мянга гаруй иргэн шинэ цахим үнэмлэхтай болох боломжтой аж.