зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цэндсүрэн: Э.Цасчихэр бол өрөм хуулж байсан этгээд, одоо сүүг нь ууж, хусмыг нь хуулагсдыг гаргаж ирнэ

2012-5-22
0
ЖИРГЭХ
Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэнтэй ярилцлаа. Тус аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял сонссон. Харин тэдгээр эрхмүүд үүнийгээ аймгийн АН-ын даргын матаас хэмээж байгаа аж. Энэ талаар тус аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэнтэй ярилцсан юм.

7712be907a5f5d27small   Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэнтэй ярилцлаа. Тус аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял сонссон. Харин тэдгээр эрхмүүд үүнийгээ аймгийн АН-ын даргын матаас хэмээж байгаа аж. Энэ талаар тус аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэнтэй ярилцсан юм.

- Танай аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дар­га Д.Батсайхан нар шүүхээс ял сонслоо. Үүнийгээ хэлмэг­дүүлэлт гэж тайлбарлаж байна. Ялангуяа аймгийн АН-ын дар­га Д.Цэндсүрэн гэх хүний гүтгэлэг хэмээн ойл­гуулсаар байна. Тэд яг ямар хэрэг хийсэн юм бэ?
- 2004 оноос эрхтэн дархтан ду­раараа дургиж, улсын төсвийн хөрөнгөөр олдсон мөнгийг зувчуулж, гуйвуулж иддэг. Ялан­гуяа залуу үеийнхнийг тө­рийн ал­­ба руу орохоос өөр аргагүй бай­­далд оруулж хавчдаг. Өөр на­­­мын болон жирийн гишүү­дийг үргэлж дарамтад байл­га­даг дарангуйлал тогтсон бай­сан. 2008 онд би аймгийн ИХТ бо­­лоод бүлгээ удирдаж, Э.Цас­чи­хэр, Д.Батсайхан нарыг дарга бол­гохгүй гэсэн юм. Таван дав­хар байшинг дөрвөн давхар бол­­гож барьсан хүмүүс дарга бо­лох ёсгүй. Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан 200 сая төгрөгийг “Атрын III” аяны сан­хүүжилтээс төсвийн хөрөнгө барь­цаалж зээл аваад, мөнгөө өгч чадахгүй байдал бий болгож байсан. Төсвийн хөрөнгийг нь зээлж авчихаад эргэж төлөхгүй ажилчдын цалинг тавьж чадахгүй хэм­­жээнд хүргэж байсан нөх­дүү­дийг дарга болгохгүй гэж эсэр­гүү­цэж байсан юм. Бид анхан шатны шүүх дээр ялж байсан.

  Гэтэл дээрх хоёр нөхөр дээд шатны шүүх дээр ялуулаад хууль бусаар дарга болсон байхгүй юу. Хууль бусаар дарга болоход “Би дуугүй байхгүй шүү. Шударга ёсны төлөө эцсээ хүртэл явна” гэж 2010 оны аравдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор мэдэгдэл хийсэн. 2011 онд энэ тухай хэвлэлийн бага хурал хийж байсан. Энэ нөхдүүдийн булхай луйвар зогсохгүй байна. Үүнд арга хэмжээ аваач гэж хэв­лэлийн бага хурлаараа дамжуулж Ерөнхий сайд, АТГ-т хандаж бай­сан. 2009 онд АТГ-аас аймгийн ИТХ-ын тэргүүн “Д.Батсайханыг огцруул” гэсэн бичиг ирж бай­сан. Гэтэл олонхоороо түрүү ба­­риад авч үлдсэн. Ийм мэтийн цагаандаа гарсан булхай луйв­рыг байхгүй болгохсон гэж явс­ныхаа төлөө матдаг нэр зүүж байна. Уг нь матах гэдэг чинь ширээний доогуур бичиг өгдөг, нүүр тулахаараа инээчихээд цаа­гуураа шивнэдэг хүнийг л хэлдэг шүү дээ. Миний хувьд бага ч гэ­сэн шударга ёс тогтоосой л гэж бодож явдаг хүн. Гэтэл Э.Цас­чихэр нарын хүмүүс хийсэн хэ­­рэг нь илчлэгдээд, шүүхээр ороод ял сонсчихоод гүтгүүлсэн гэж мэдэгдэл хийсээр байна. Гүт­гэсэн хүн нь би болж таараад бай­гаа юм. Тэгвэл миний хэлж, ярьж байгаа бүхэн баримтан дээр тулгуурлаж байгаа гэдгийг хэл­мээр байна.

- Гэтэл тэдгээр хүмүүс ийм их хууль бус хэрэг үйлд­чи­хээд гүтгэлэг гэж байгааг та хэр­хэн харж байна. Эсвэл тан­тай ямар нэг хувийн асуу­дал байна уу?
Би хэлмэгдүүлсэн юм бол намайг буцаагаад шүүхэд өгөөч гэдгийг хэлсэн. Хуулиараа ший­дүүлэх нь хамгийн зөв. Шүүхийн шийдвэр юу гэж гарсныг би мэдэхгүй. Надад түүнийг мэдэх эрх ч байхгүй. Таван давхар бай­шинг дөрвөн давхар болгож ба­риа­гүй бол балгас үлдэх байсан зүй­лийг Увс аймгийн АН-ын дар­га Д.Цэндсүрэн яллууллаа гээд байгаа юм. Гэтэл анх тендер зар­лахдаа Төрийн албан хаагчийн орон сууцны зориулалттай 24 айлын орон сууц гэж орон нут­гийн хөрөнгөөр 100 сая, УИХ-ын ги­шүүнээр 125 сая гээд нийт 225 сая төгрөгийн тендер зарласан. / Анхны зарласан тендер бичгийн баримтыг харуулав/ Зоорийн дав­­хар, 1-5 дугаар давхрын бай­гуу­лалтын зураг төсөл нь ч бай­на.

-Тендерт ялсан компа­нийн захирал аймгийн удирдлагууд­тай ах дүүгийн холбоотой гэ­сэн үнэн болов уу?

-Тендер зарласны дараа “Мөнх­жим өргөө” ХХК. Гүйцэт­гэх захирал Э.Батцогт нь айм­гийн дарга Э.Цасчихэрийн төр­сөн дүү. “Ундрах” конст­ракшн мөн аймгийн төрийн сан­гийн хэлт­сийн дарга Н.Норов­сам­буугийнх. Гу­рав дахь нь “ “Арвижихуйн ус” гэдэг компани тендерт орохдоо тухайн орон сууцыг 476 сая 712 мянга 295 төгрөгөөр гүйцэтгэнэ гэсэн. Эдгээр компани орсны дараа аймгийн ИТХ-ын хурлаар тендерийн хорооны гишүүн Ган­хуяг компани “Мөнхжим өргөө” ХХК-ийн хувьд гарын үсэг нь хуу­рамч гэж үзэж байна. Төсвийг ха­саагүйд тооцож өндөр өртөг гаргасан. “Ундрах” констракшн шинээр байгуулагдсан хэр нь өм­нөх онд ажил хийж байсан гэ­сэн хуурамч материал оруулж ирсэн. Иймд хоёр компанийн тен­­­дерийн саналыг хүчингүй бол­­гоно гэж үзэж байна. Энэ бол ми­­ний үнэлгээ” гэсэн байгаа юм. Гэ­­тэл Тендерийн хорооны дар­га Бат-Очир гэх хүн “Миний хувьд эдгээр хоёр компанид хоёуланд нь зөрчил бий. Гэхдээ аймаг орны эрх ашиг цаг хугацаа ал­дахаар байна. “Увс барилга” ХХК бол нэлээд зөрчилтэй бай­на. Харин “Мөнхжим өргөө” ХХК бол арай гайгүй зөрчилтэй бай­гаа учраас шалгаруулж байна гэ­сэн байгаа юм. Үүнээс үзэхэд арай гайгүй зөрчилтэйг нь шал­гаруулъя гэсэн байгаа биз. Тен­дер үнэлгээний явцад сайн үнэ­­лэгдсэн гэсэн “Мөнхжим өр­­гөө” ХХК 476.7 сая төгрөгөөр Улаан-Уул суманд ба­ригдах 24 айлын орон сууцны ба­рилга угс­рал­тын ажлыг хийх гэ­­рээ хий­хийг ­ байна” тендер хо­­­­роо­ны тэм­дэг­лэл байдаг. /Уг тэмдэг­лэл бү­хий ма­териалыг үзүү­­­лэв/.

- Таны ярьж байгаагаас үзэ­хэд эндээс л луйвар нь эхэл­сэн юм байна тийм үү?
- Ингээд тендерийн эрх өгсний дараа тухайн үед ажиллаж байсан айм­гийн Засаг дарга Тогоо гэ­дэг хүн “Мөнхжим өргөө” ХХК-ийн за­хирал Э.Батцогттой үнэл­гээ­­ний хорооны зөвлөмжийн да­гуу 476.7 сая төгрөгийн гэрээ байгуу­ла­хыг мэдэгдэж байна гэсэн. Гэрээг “Мөнхжим Өргөө” ХХК-тай байгуулсан. “Ундрах” констракшн гурван давхраас дээш барилга барих эрхгүй ком­пани байсан. Яг эндээс тэдний ха­маг луйвар эхэлж байгаа юм. Гэрээг “Ундрах” констракшны за­­хиралтай байгуулсан. Бай­гуу­лахдаа таван давхрын нэг давхрыг нь хассан гэрээ байгуулсан. Уг барилга нь дөрвөн давхар юм гэ­­сэн өгүүлбэрийг гэрээндээ оруулж байгуулснаар луйвар эхэлж байгаа юм.

- Э.Цасчихэр дарга яг ямар холбогдолтой юм бэ. Өөрөө бол эрс үгүйсгэсэн мэдээллүүд удаа дараа хийж байсан?

- Э.Цасчихэр ямар холбогдол­той юм бэ гэхээр улсын бүрт­гэлийн хэлтэст прокурорын газарт 2011 оны дөрөвдүгээр сард аваачиж­ өгсөн 15 хуудас материал байгаа юм. Э.Цасчихэрийн хувьд өөрийгөө “Мөнхжим Өргөө” ХХК-д байхгүй гэж ярьдаг. Гэтэл компанийн хувь нийлүүлэгчдийн хувьцаа болон үнэт цаасны тэм­дэглэл дээр Эрдэнэсүрэн овог­той Цасчихэр гээд регистр, утас­ны дугаартайгаа 25 хувийг ний­лүүлсэн гэсэн байдаг. Ингээд үүний­гээ хөрөнгө орлогын мэ­дүүл­гээсээ нуучихсан байдаг. Төр­сөн дүү нь захирал нь байдаг. Саяхан өөрчлөгдсөн. Ийм зүйл болс­ны дараа Улсын хяналтын бай­цаагч Оюунцэцэг гэдэг хүн хоёр удаа шалгалт хийж “Захиа­лагч байгууллага болох хот бай­гуу­лалт захиалагчийн ал­­банд та­­ван давхар орон сууц­ны ба­рил­гын нэг давхрын бай­гуу­лал­тын зургийн хуудсан дээр авторын зөв­шөөлгүйгээр ба­лаар хэрээс та­тан гараар хүчин­гүй гэж бичиж эрх үүргээ хэтрүүл­сэн” хэмээн тодорхой бичсэн байдаг.

   Мөн дараа нь “Ундрах” констракшнд хийсэн шалгалтын дүгнэлтэд 24 айлын орон сууц архитектурын хэсэг нь холболтыг гүйцэтгэж зурсан зургаас таван давхар барилгын нэг давхрыг нь хасч угсарч байна. Ба­рилга угсралтын ажил дууссан гэж таван давхар барилгыг стан­дарт чанарт нийцэх­гүй чанар­гүй гүйцэтгэсэн тул улсын ко­мисс хүлээж аваагүй байхад сан­хүүжилт бүрэн хийгд­сэн бай­гаа юм. Түүнчлэн угсрал­тын яв­цад хийгдсэн зөрчлүүдийг арил­га­лгүй гэж байгаа юм. Гэтэл тэд хэв­лэ­лээр ярихдаа “тус ба­рил­гад зо­риулж 150 сая төгрөг нэмж тусгахгүй бол баригдахгүй байх ёстой” гэдэг. Ингээд барилга ба­риг­даж дууссаны дараа дахиж нэмж 125 сая төгрөг авсан бай­даг. Энэ барилгыг авахгүй хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хийс­нийх нь төлөө улсын байцаагч Оюунцэцэг гэдэг хүнийг үндэс­лэлгүйгээр нь ажлаас халж ба­рил­гыг хүлээж авсан. Ингэж нэг давх­рыг нь хасаад дөрвөн дав­хар барилгын ажил дуусмагц 476 сая төгрөгөө зарлагадсан бай­шин­гийн нийт үнэ 601 сая 413 мян­гад хүр­сэн.

-  Дахиад 125 сая төгрөгийг ху­дал хэлж авсан гэж үү?

-  125 сая төгрөг нэмж авсан. 2009 оны эдийн засгийн хям­р­а­лаас шалтгаалаад 115 сая төгрөг шийдэж өгнө үү гэсний да­гуу аймгийн ИТХ хэлэлцээд ол­гох боломжгүй гэсэн дүгнэлт гар­сан байдаг. Тогтоолын төсөлд тө­рийн албан хаагчийн орон сууц үргэлжлүүлэн барих гэсэн өгүүл­бэрийг “20 айлын орон суу­цыг шинээр барихад” гэж өөр­чиллөө хэмээн иргэдийн хурлын тэр­гүүлэгчид гаргасан. 20, 24 айл гэх хоёр зүйл явж байгаа юм.

- ИТХ-ын дарга Д.Батсайхан гэх хүн би холбогдох ёсгүй гээд байгаа шүү дээ. Тэрбээр өөрийг нь шалгуулсныг зүгээр л улстөржилт гүтгэлэг гэж ойл­гоод байгаа юм биш үү?

- 24 айлын орон сууцыг барьж дуус­саны дараа 20 айлынхыг дахин шинээр барьсан байхгүй юу. Шинээр баригдаж байгаад нь дээрх мөнгийг өгье гэсэн болохоос өнөөх 24 айлын орон сууцны барилгад нэмж олгохыг зөвшөөрөөгүй. Энэ нь хурлын про­токолоос харагддаг. Хөрөнгө зарцуулах ту­хай тогтоолын төс­лөөс тө­рийн албан хаагчийн 20 айлын орон сууцанд 113 сая төгрөг зо­риулахаар төсөв баталлаа гэс­нийг тэд 24 болгож балаар зас­сан байдаг. /балаар зассан гэх материалыг үзүүлэв/ 20 айлын сууцанд 108 сая төгрөг өгье гэсэн байсныг 24 болгоод өгөх­гүй гэсэн115 сая төгрөгийг нэ­мээд өгчихсөн. Ингээд ИТХ-ын дарга Д.Батсайханы буруутай үйлдэл эндээс илэрч байгаа юм. Хэрэв 24 нь протоколд байсан бол түүний буруу биш. Яагаад гэвэл ИТХ бол хамтын шийдвэр. Гэтэл протоколыг балаар засч, хуурамч тогтоол гаргасан.

- Орон сууц нь ашиг­лал­тад орсон уу. Орсон бол авах ёс­той хүмүүстээ очиж чад­сан болов уу?
- Төрийн албан хаагчийн орон сууцны зориулалтаар барь­­чихаад дарга нар ху­ваа­гаад авчихдаг. Аймгийн ЗДТГ-ын дарга, Тамгын газ­рын түш­мэл, Засаг дар­га ба түүний зөвлөлүүд. Түр­гэн сумын Засаг дар­­га, айм­гийн орлогч дарга, үйлд­вэр худалдааны хэлтсийн мэр­гэ­жилтэн гээд хувааж ав­сан. 20 айлын орон сууцнаас айм­гийн иргэдийн хурлын дарга Д.Батсайхан авчихаад шүүх дээр ажилладаг эхнэр Оюунгэрэл нь дахин байр авчихсан. Энэ байрны үнэ хүний санаанд оромгүй хямд­хан. Хоёр өрөө байрыг 12-14 сая төг­рөгөөр үнэлж авч байгаа юм. Жирийн иргэд 30-40 саяар авдаг. Гэтэл дарга нар нь ийм өртгөөр байр худалдаж авч буй нь давсан орлогоо ашиглаж байгаа юм. Увс аймгийн иргэдээс авсан татвар. Түүнээс аймгийн Засаг дарга, ИХТ-ын дарга нарын өөрсдийнх нь орлогын албан татвар биш. Дарга нар өөртөө зориулж байр барьдаг, тендер зарладаг, мөн­гийг давхар давхраар хувааж авч бай­гаа шударга бусыг арилгахын төлөө л би тэмцсэн.

- Таван давхар барилгын аж­лаас өөр бусад зүйлээр мөн шал­гуулсан гэсэн. Өөр ямар хэ­рэг хийсэн талаар танд мэ­дээ­лэл байгаа юу?
- Таван давхар барилгын тенде­рийн асуудлаар зогсохгүй хоёр гүүр барих ажлыг завхруулаад байгаа юм. Нарийны голын гүүр 514 сая төгрөгийн ажил хийгдэх ёстойгоос 14-хөн тулгуур шон босгосон. Тээлийн голын гүүр 1.8 тэрбумаар эхлээд 514 сая төгрөгийн ажил хийгдэж байх явцад зураг төсөл нь буруу болсон гэж хаяад 5.7 тэрбум төгрөгийн өртөгтэй болгоод оруулж ирж бай­на. Аймгийн Засаг даргад “Чи бол эдгээр гүүрийг бариулах ёс­той хүн. Ард түмний татварын мөн­гөөр улсын төсөв бүрддэг шүү” гэхээр урдаас зураг төсөл нь буруу гэдэг хариулт өгдөг. Өөрөө тус компанийн 40 хувийг эзэмш­дэг юм билээ. Зураг тө­сөл нь буруу юм бол зурсан нөх­дүү­дэд хариуцлага хүлээлгэх ёс­той биз дээ. 700 гаруй сая төг­рөгийг хэн нэгэнд хариуцлага тоо­цохгүйгээр зураг төслийн бу­руу гэдэг нэрээр салхинд хийс­гэж болох юм уу. Дараагийн нэг шалгуулж байгаа асуудал нь малжуулах хөтөлбөртэй хол­боо­той. Малжуулах хөтөл­бө­рийн хүрээнд 303 сая төгрөг Увс аймагт олгосон. Гэтэл түү­нээс 23 сая төгрөгийг иргэн Чимэд­дор­жид олгох тухай тушаал гар­гасан. Энэ хүн төрийн эрх бү­­хий албан тушаалтан биш. Чи­­мэддорж нь малжуулах хө­төлбөр хэ­рэгжүүлсэн зардлаа гаргасан. Томилолтын зардал гэж найман сая гаруй төгрөг. Сумын ЗДТГ 25-27 ажилчдын бүтэн жилийн томилолтын зардал 3-4 сая төгрөг байдаг. Гэтэл энэ хүний арван хэд хоног ажилласан зардал нь найман сая гаруй байна. Ийм зүйл байж болохгүй.

- Хэрэв хуу­лийн бай­гууллага та­ныг дуудаж энэ бүхнийг но­­тол гэвэл та бэлэн байна уу?
- Анхан шат­ны шүүхийн шийд­вэр гарчихсан байна. Дараагийн шат­ны шүүх хурал болно. Тиймээс хуулийн дагуу асуудлаа шийд. Түүнээс биш шүүхийн шийд­вэрт нөлөөлөх гэж байгаа юм шиг хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр олон юм ярих хэрэггүй. Үүнээс гадна манай аймагт их муу­хай жишиг тогтож байна. Арван адуу хулгайлсан бол дор нь барьж аваачаад хийчихдэг. Сэ­­жигтнээр дуудаад ирэхгүй бо­­лохоор албадан саатуулдаг. 500 адуу хулгайлсан хүнийг шал­гуу­лах болохоор улс төрийн хэл­мэг­дүүлэлт яриад байдаг. Ма­найх чинь хуультай төртэй улс шүү дээ. Хамгийн ядуу аймгийн тоонд Увс ордог. Авлига хээл ха­хууль цэцэглэсэн газар хүмүүс амьд­рах нөхцөлгүй болчихдог юм байна. Сүүлийн дөрвөн жилд манай аймгийн хүн ам их цөөр­сөн. Ялангуяа залуучууд нутагтаа очих маш дургүй болчихсон.

- Э.Цасчихэр даргатай албан бусаар уулзаж, ярилцаж анхаа­руулж байсан уу. Эсвэл шууд хуу­лийн байгууллагад ханд­сан уу?
- Мэдээж хэлэлгүй яахав. Болио­рой залуучууд аа. Хариуцлагаа хү­лээхгүй бол огцорно шүү. Хийж байгаа үйлдэлдээ дүгнэлт хийх­гүй бол шалгуулна шүү гэж хэлж байсан. Д.Батсайхан бид нар найзууд ч гэсэн би “ал­бан тушаал эрхэлж байгаа бай­дал чинь надад таалагдахгүй бай­на” гэж удаа дараа хэлж бай­сан. Миний хэлсэн үгийг гүт­гэж байна гэсэн талаас нь хар­даг. Надад зүгээр байгаа хүнийг гүтгэх ямар ч шаардлага байхгүй.

- Таны зүгээс эдгээр асуудал­тай холбоотой хийхээр төлөв­лөсөн ажил их байгаа байх. Цаа­­шид яана гэж бодож бай­на?

- Э.Цасчихэр бол өрөм хуулж байсан этгээдүүдийн нэг. Одоо сүүг нь ууж, хусмыг нь хуулж бай­сан этгээдүүдийг дахиад гар­гаж ирнэ. Энэ бол зөвхөн хоёр даргын асуудал. Би тэдгээр этгээдүүдийн хийсэн хэргийн 10/1 хувийг л шалгуулсан. Ха­рин тэдгээр нөхдүүд хийсэн хэр­гээ хүлээхгүй хэн нэгний гүт­гэлгээр шалгуулж байгаа юм шиг гүтгэлгийн шинжтэй зүйл ярьж бай­гаа бол аудитын бай­гуул­ла­гын шалгалтаар тогтоогд­сон бүх хэргийг шалгуулах болно.

- Ингэхэд надад үзүүлж бай­гаа энэ их баримт бичиг про­то­колуудыг та яаж олдог юм бэ?
- Ардын намынхан намайг л матлаа гээд байгаа юм. Яг үнэн­дээ бол тэд өөрсдөө жинхэнэ ма­таачингууд. Миний өнөөдөр бариад явж байгаа баримт бү­хий цааснуудыг хэн надад өг­сөн юм бэ. Тэдний дундаас бага идчихсэн нөх­дүүд нь бие биенээсээ илүү гарахын тулд өгч байгаа юм. Хүний гараар могой бариулдаг нөхдүүд ш дээ.

- Танд эдгээр баримтыг өг­сөн хүмүүсийнх нь нэрийг нь хэлчихэж болдоггүй юм уу?
- Хэчнээн хүнийг нэрлэх вэ дээ. Олон хүн байгаа юм чинь. Тухайлбал, аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний газрын дарга Урт­насан гэх нөхөр үргэлж дарга на­раа матдаг. Манай дарга нэг ийм юм хийчихлээ гээд л яриад явж байдаг. Түүний нэрийг харин зо­риуд хэлмээр санагдчихлаа.

Б.Даваа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.16.147)
    ene davaa gegch nuhur zuw yumaa olchood zuw bichij chadahgui yumaa nul aldaa yana daa nairuulga ug useg geed
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.16.147)
    tsaschihriin hamsaatnuud dugai bai daa. medne shdee ta nariig. hudlaa yarihgui olon niitiin medeelliin heregseld. hudlaa bol ner tur gutaalaa geed shuuhdene ghdee shuuhdehgui l dee unen yum chn
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • ganaa (202.131.231.195)
    idsen uusan buhniig uneneer helsen hun hun bish bolchihdog. ideed yavad baisan hun hun boldog baij taarajhgui shuu
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.11.70)
    öýäýýãèéí çºâ øóäàðãà áíà èíãýæ õýëäýãõ¿í ýíý íèéãýìä îëäîõã¿é øø¿¿ á¿ãä áÿëäóó÷ ø¿¿ äýý îäîî ÿëçàðñàí áàéãóóëëàãûí äàðãà íàðûã èääýãèéí èëýð¿¿ëæ çàéëóóëàõ õýðýãòýé ÿëàíãóÿà öàñààãèéí ñàäàíãóóäûã á¿ãä äàðãà áîëñîí áäàã ÿëàíãóÿà îíöãîîãèéí äàðãà õ¿ì¿¿ñýý äàðàìòàëäàã êàìïîíè ºì÷ øèã ººðèéíõººðºº ç¿òãýäýã òýíýã õ¿íèéã çàéëóóë øîîâóó÷èí æîëîî÷îî øºíæèí ãàäàà áàéëãàæ ººðºº øîóóääàã
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.55.182.28)
    Монголд хулгайч нар сайн хүн болдог юмуу хаашаа юм бэ. Дандаа л өмөөрч сайн сайхныг нь гайхаж байх юм
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.39.253)
    увсынхан болио Цасчихэр чадалтай боловсролтой шударга сайн залуу. ийм залуучуудыгаа дэмжих хэрэгтэй. түүнийг хэлмэгдүүлж байгаа нь ойлгомжтой. хэлэх юман дээрээ хэлэхгүй, даруухан дээрэлхчихмээр хүнийг боорох юм аа. арай ч дээ.
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • uka (202.170.68.72)
    tendsuren chi ch estoi hun bish yumaa hudlaa buraal bh yum
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    5 цаг 51 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    6 цаг 26 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    6 цаг 40 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    6 цаг 46 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    6 цаг 54 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    7 цаг 1 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    7 цаг 11 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    7 цаг 23 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    9 цаг 8 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    22 цаг 17 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 32 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК