Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд авахаар болжээ. Энэ жил шалгалт өгөхөөр нийт 43087 сурагч бүртгүүлсэн байна. Эдгээрээс 36924 нь математик, 31321 нь англи хэл, 29289 нь нийгмийн тухай мэдлэг, 24190 нь физикийн хичээлээр өгөхөөр болжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд авахаар болжээ. Энэ жил шалгалт өгөхөөр нийт 43087 сурагч бүртгүүлсэн байна. Эдгээрээс 36924 нь математик, 31321 нь англи хэл, 29289 нь нийгмийн тухай мэдлэг, 24190 нь физикийн хичээлээр өгөхөөр болжээ. Шалгалт өгөх сурагчид бүртгэлийн хуудсаа баталгаажуулсан байхаас гадна суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын болон иргэний үнэмлэх, иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу энэ оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагааг авчрах шаардлагатай юм байна. Мөн шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт дууссанаас хойш долоо хоногийн дараа www.eec.mn вэбсайт болон өдөр тутмын хэвлэлд нийтлэхээр болжээ.