
Монгол амт, нүүдэлчний соёлыг Калифорныханд мэдрүүлэхээр “Бяцхан хонь” үүд хаалгаа нээжээ.

Монгол амт, нүүдэлчний соёлыг Калифорныханд мэдрүүлэхээр “Бяцхан хонь” үүд хаалгаа нээжээ. Сүлжээ рестораны эхлэлийг 1999 онд анх Монголд нээж байсан бол өнөөдөр гадна дотны олон газар салбартай болсон байна. Гадаадад үйл ажиллагаа явуулдаг 22 рестораныг оруулаад Хятадад нийт 450 сүлжээ ресторан ажилладаг байна. Монголын халуун тогооны уламжлал орчин үеийн халуун тогооны эхлэлийг тавьсан гэдэг. Нүүдэлчин Монголчууд олон зуун жилийн тэртээгээс гал дээрх тогоотой шөлөндөө махаа болгож иддэг байсан уламжлалтай. Хоолны ширээгээ тойроод гэр бүл, найз нөхөдтэйгээ халуун яриа өрнүүлэн өөрсдийн бэлдсэн эрүүл, цэвэр хоолоор хооллох юутай таатай билээ дээ. Тэгвэл өнөөдөр энэ боломжийг “Бяцхан хонь” халуун тогооны газар гадныханд санал болгож байгаа. Дээд зэргийн хурга, үхэр, гахай, шувууны махыг зутан шөлөндөө хийх төдийд идэхэд бэлэн болохоор зүсэж бэлдсэн байдаг байна. Цагаан хоолтнуудад ч зориулсан тусгай хоол энд бий. Далайн хоолонд дурлагчдад ч зориулсан шинэхэн далайн бүтээгдэхүүн эндэхийн цэсэнд байдаг байна.