Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо.

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо. Өмнөд Солонгосын Гочан хотод болсон энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Нарантогтох мөнгөн медаль хүртсэн байна. Мөн 60 кг-ын жинд Д.Баярмагнай, 81 кг-д Х.Цогтгэрэл, 90 кг-д Б.Жанчивдорж, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Цэрэнханд нар хүрэл медаль авчээ. Энэ тэмцээний үеэр дасгалжуулагч Б.Ганбод, И.Отгонбаяр нар олон улсын шүүгчийн шалгалт өгч олон улсын В зэрэглэлийн шүүгч болсон сайхан мэдээ байна.