МҮЭСТО-нд яг одоо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бага чуулган
үргэлжилж байна. Чуулганаар 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших
хүмүүсээ тодруулж байгаа юм.

МҮЭСТО-нд яг одоо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бага чуулган үргэлжилж байна. Чуулганаар 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж байгаа юм. Одоогоор бага чуулган хаалттай үргэлжилж байгаа бөгөөд мянгатын дарга нар болон бага чуулганы 150 орчим хүн оролцож байгаа аж. Ирэх сонгуульд МАХН-аас Архангай аймагт МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Өвөрхангай аймагт БОАЖЯ-ны сайд асан Г.Шийлэгдамба нар нэр дэвших асуудал хэлэлцэгдэж байгаа аж. Гэхдээ эцсийн шийд одоогоор гараагүй байна.
Сэтгэгдэл (1)