
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.