зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын улс төрийн Мистер Гага

2012-5-23
0
ЖИРГЭХ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр салаавч гаргав. Супер үзүүлбэр байгаа биз. Юун Лэди Гага.
энхбаяр гэгя   Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр салаавч гаргав. Супер үзүүлбэр байгаа биз. Юун Лэди Гага. Тэр эхлээд “Гутлаа өмсөхгүй” гэж гөжүүдэлсэн. Тиймээс тусгайгийнхан гуталгүй Ерөнхийлөгчийг Төв аймаг дахь цагдан хорих төвд өргөж аваачаад хорьчихсон. Харин дараа нь Н.Энхбаяр “Намайг яллагдагчаар татах тухай тогтоолыг яасан ч сонсохгүй” хэмээн чихээ таглаж, нүдээ бүлтийлгэн гүрийсэн. Тэр ч атугай тогтоол танилцуулсан АТГ-ын ажилтантай өрсөн ярьж, өөрийгөө өмөөрсөн. Шоронд биш, торонд орсон Н.Энхбаяр ийн аяглаж, тойрон бүжиглэгчид нь Төрийн ордон тийш хараалын үгс урсгацгаана. Монголын цирк алиалагчдаар дутсан энэ цагт Монгол төрийн ¹1 явсан эрхэм ийнхүү алиалагчийн дүрд тоглох болов. Яг л “Харахгүй, сонсохгүй, хэлэхгүй”-г бэлгэдсэн гурван сармагчин шиг.

   Малайз, филиппинчүүд Лэди Гагагийн өөдөөс “салаавч” гаргав. Аялан тоглолт хийхийг нь ч хориглов. Бүр “Манай улсад хөл тавьбал амь насанд чинь халдана шүү” гэж заналхийлэв. Харин экс Ерөнхийлөгч төрд террор зан гаргах боллоо. Албан үүргээ гүйцэтгэж яваа хууль сахиулагчдын өөдөөс “Би Монгол Улсын Ерөнхийлөгч за юу. Чи муу п… юу юм бэ. Намайг яллаж амжихгүй шүү, та нар” хэмээн эмнэлгийн орон дээр хэвтчихээд салаавч гаргаж байна. Төрийг бас тавлаж байна.

   Ш.Сайхансамбуугийн салаавч үзүүлэх ШБОС Н.Энхбаярт ингэж халдварлав. “МАХН гэдэг нам байгуулна” гээд Ардын намаас хөтлөлцөн гарсан Ц.Шинэбаяр гишүүний салаавч гаргадаг технологийг экс Ерөнхийлөгч ийн “хуулбарлав”. Үгүй ээ, биш юм байна. Энэ бол Н.Энхбаярын технологи. Экс Ерөнхийлөгч МАХН буюу Монголын авлигачдыг хамгаалах намыг захирч байхдаа бодож олсон ШБОС нь. Ард түмэн авлигачдад дургүй. Авлигачид ард түмэнд бүр ч дургүй. Тэр тусмаа МАХН буюу Монголын авлигачдыг хамгаалах намынхан төр, цагдаа хоёрыг үзэн яддаг. Тиймээс тэд төрийн хуулийг сахиулагчдын өөдөөс салаавч гаргасан нь тэр. Экс Ерөнхийлөгч энгийн нэгэн үүрэг гүйцэтгэгчид рүү салаавч үзүүлсэн нь энэ араншингаа ил гаргасан царай нь. Ерөөс Монгол төрийн үнэлэмж салаавчин дээр тогтдог аж. Ийм жишгийг тогтоосон автор нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм.

   Лэди Гагагийн дуулсан дуу болгон хит болдог бол Н.Энхбаярын тогтоосон дүрэм бүхэн төрийн хуулиас ч хүчтэй байсан үе бий. Тэрбээр Төрийн тэргүүний сэнтийгээс авлигачид, бас тэднийг хамгаалах бүхэл бүтэн системийг бий болгосон. Тэрхүү систем нь өөр, өөр ашиг сонирхлын бүлэглэлүүд болон хуваагдсан болохоос биш одоо ч устаагүй. Тиймээс экс Ерөнхийлөгч өлсгөлөн зарлаж, өвчтөний орон дээр хэвтчихээд системээ сэргээхийг хүсэж байна. Ардын намаас гарч, МАХН-ыг байгуулсан нь ч тийм учиртай аж. Тийм ээ, одоогийн МАХН бол Н.Энхбаярыг авлигын системтэй нь торгоож үлдэх “зүү” нь. “ Аль Кайда” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладен дэлхийн ¹1 алан хядагч мөн байсан уу, тийм. Ливийн удирдагч, хурандаа Муаммар Каддафи дарангуйлагч байв уу, бас л тийм. Египетийн Ерөнхийлөгч асан, өдгөө 84 настай Хосни Мубарак тус улсыг 30 жил дарангуйлсан этгээд мөн үү, мөн л тийм. Харин тэдний хувь тавилан хэрхэв. Осама Бин Ладеныг америкчууд үгүй хийсэн. Муаммар Каддафи Ливийн босогчдын гарт амиа алдсан. Харин Хосни Мубарак шүүх танхимд насылкатай хүргэгдэн ирж “Би ямар ч буруугүй” хэмээн өчсөн. Тэглээ гээд египетчүүд түүнийг өрөвдөж, нулимс унагасан уу. Үгүй. Харин ч түүнийг үзэн яддаг хэвээр байсан.

   Энгийн ардууд шүүхийн гадна жагсаж “Түүнийг хурдан цаазал” хэмээн шаардаж байв. Гэлээ гээд Хосни Мубарак шүүгчид рүү, бас ард түмнийхээ өөдөөс салаавч гаргаж зүрхлээгүй л юм. Хосни Мубарак байтугай Осама Бин Ладен ч америкчуудын өөдөөс салаавч үзүүлсэн нь үгүй. Муаммар Каддафи ч мөн адил. Харин тэгж чадсан эрхэм бол Монголын улс төрийн Мистер Гага-Н.Энхбаяр юм. Монгол төрийн их хаалгаар үзэгнээс өөр өмчгүй анх орж ирсэн тэрбээр төрд салаавч “бэлэглэх” нь энэ. Тийм ээ, эрх баригч хүчний тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Төрийн тэргүүний алба хашиж байсан Н.Энхбаярт хуулиас дээгүүр эрх мэдэл байна. Тэр бол салаавч. Итгэсэн, өрөвдсөн, уйлсан, өмгөөлөн хамгаалсан ард олонд өгсөн хариу нь ч бас салаавч…

С.Баттулга

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 9999 (122.201.18.152)
    Ganz muu salavchaar dalimduulj harin ch neg saikhan tarkhi ugaah yum aa. Odoogiin setguulchid neree hereg alga bugd zahialgaar bichinee ta nariig harin ard tumnii tarkhiig ugaasan gej shalgaj horih heregtei yum bnda
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • үнэн бичжээ (184.78.103.164)
    ЗӨВ Л БИЧСЭН БАЙНА. МАНЭАЙ ХҮҮХЭД ТОМ ДАРГА ИНГЭСЭН БИ ЯАДГИЙН АДИЛХАН ИНГЭНЭ ГЭЭД САЛААВЧ ГАРГААД БАЙНА. ҮГ ХЭЛЭХЭЭР СОНСОХГҮЙ ГЭЭД ЧИМХЭЭ ТАГЛААД БАЙНА. БАС ГУТАЛАА ӨМСӨХГҮЙ ӨРГӨӨД ЯВ ГЭЭД ГҮРИЙГЭЭД ҮҮРҮҮЛЭХ ГЭЖ ЗОВООЖ БАЙНА.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
    • haha
      hohi chin huuhdee humuujuulj chadahgui bol salaavch gargaj bga hun bol neleen buhimdaltai darmttai hun l gargana tegeheer chi huuhdee bitgii darmtal zodoj nud za
      2012 оны 05 сарын 23
  • Zochin (122.201.18.137)
    Setguulchee odoo elbegdorjiig neg muulaarai chi mergejliin Hun muulah avyastai yum bn
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    5 цаг 49 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    6 цаг 24 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    6 цаг 38 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    6 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    6 цаг 52 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    6 цаг 59 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    7 цаг 9 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    7 цаг 21 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    9 цаг 6 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    22 цаг 15 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 32 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК