зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярын ”супермаркет”

2012-5-23
0
ЖИРГЭХ
Хэрэг хийсэн хүн шийтгэлээ амсах нь зүйн хэрэг. МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилсантай холбогдуулан нийгмийн нэг хэсэг нь өмөөрч, нөгөө хэсэг нь "ганц болж" гэж байна. Н.Энхбаяр тийм ч нэр цэвэр улстөрч биш гэдгийг монголчууд мэддэг хэрнээ Монгол Улсын төрийн тэргүүн байсных нь хувьд бас ч гэж хүндэтгэлтэй хандах ёстой гэж үзэж байгаа болов уу.
энхбаяр24   Хэрэг хийсэн хүн шийтгэлээ амсах нь зүйн хэрэг. МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилсантай холбогдуулан нийгмийн нэг хэсэг нь өмөөрч, нөгөө хэсэг нь "ганц болж" гэж байна. Н.Энхбаяр тийм ч нэр цэвэр улстөрч биш гэдгийг монголчууд мэддэг хэрнээ Монгол Улсын төрийн тэргүүн байсных нь хувьд бас ч гэж хүндэтгэлтэй хандах ёстой гэж үзэж байгаа болов уу. Нэг талаар тийм ч, нөгөө талаар үгvй. Тэр төрийн сэнтийд суусан цагаасаа л Монголын улс төрийг бужигнуулж, бузарлаж, авлига, хээл хахуулийг бодит утгаар нь хөгжүүлж, цэцэглүүлж, албан тушаалын наймааг анх сэдсэн хүн. 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш "жараахайтай хөөцөлддөг" хэмээн цоллуулж байсан АТГ-ынхны хувьд анхны томоохон ажил нь Н.Энхбаярыг баривчилсан явдал болж байна. Авлигын торны үзүүрийг атгасан чигээрээ зүтгэж, учгийг улам лавшруулах л ажил үлдэж байна. Түүний хийсэн хэргүүдээс нэлээд тоймтой, томоохнуудыг нь шалгаж эхлээд байгаа юм билээ. Н.Энхбаярын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхдаа нэр холбогдсон хэргүүдийг түүвэрлэн хүргэж байна.

1. 2007 оны наймдугаар сард "Өргөө" зочид буудал Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийлгэж хамтарсан компани байгуулах асуудлыг НИТХ дээр хэлэлцсэн. Улмаар тухайн үеийн Засаг даргад хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдийг төсөл сонгон шалгаруулах журмаар "Өргөө" зочид буудал НӨҮГ-ыг хамтарсан үйлдвэр болгох чиглэл өгсөн байдаг. Гэтэл тухайн үеийн нийслэлийн Засаг дарга НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж, нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй, байгуулагдаад 10-хан хонож байсан "Хар дун" хэмээх компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан "Өргөө" зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийдсэн байдаг. Энэ шийдвэрийн улмаас тухайн обьектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн гэж үзсэн. "Хар дун" хэмээх компанийн захирал нь Б.Хуяг гэгч. Энэ хүн нь Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь түүний шадар туслах байсан Б.Тулгын төрсєн ах нь юм. "Өргөө" зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараагаар 2007 оны аравдугаар сарын 5-ны өдөр "Ремиф" компанийн захирал Энхбаярын хүү Батшугар нь тушаал гаргаж "Ремиф" компанийн охин болгох шийдвэр гаргасан. Ингээд захирлаар нь Б.Хуягийг томилсон байна. Ингэж энэ компанийг завшсан байдаг. Б.Хуяг мөрдөн байцаалт явуулж эхэлсэн үеэс хойш гадаад улс руу оргон зайлсан гэдэг, одоо болтол хаана байгаа нь тодорхойгүй байдаг.

2. "Улаанбаатар таймс" сонины хувьчлалтай холбоотой асуудал. "Улаанбаатар таймс" сониныг менежментийн хувьчлалаар хувьчилсан гэдэг. Хувьчилж авсан баг нь өөрөө үүргээ гүйцэтгээгүй. Их хэмжээний өр төлбөртэй байхад Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 75 тоот тогтоол гарч, "Улаанбаатар таймс" нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийхгvйгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан. Уг обьект тухайн үед 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл дахин үнэлгээ хийлгэлгүй маш бага үнээр худалдсан. Мєн уг обьект маш их өртэй байхад буюу менежментийн баг үүргээ гүйцэтгээгүй байхад нь бусдад худалдсан байдаг. Д.Чулуунбаатар ахлагчтай баг "Улаанбаатар таймс" нийслэлийн өмчит газрыг худалдаж авсан. Ингээд анхны үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн үнэлгээ 2.1 тэрбум төгрөг хоёрыг харьцуулахад 1.7 тэрбум төгрөгөөр обьектүүдийг үнэгүйдүүлсэн байна. "Улаанбаатар таймс" нийслэлийн өмчит газрыг хувьчлахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын төрсөн дүүгийн "NT" холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон байдаг. Энэ байдлаар нийслэлийн өмчийг завшсан. "NT" холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан "Crop" компанид шилжсэн байна.

3.
Н.Энхбаяр УИХ дахь намын цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа 2000 оны хоёрдугаар сард Япон улсын Киото хотод төвтэй Буддын шашны байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон. Энэ арга хэмжээний үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор телевизийн 11 төрлийн 43 ширхэг нийт 113 мянган ам.долларын үнэлгээтэй телевизийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн. Энэ тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр тухайн үед Гандантэгчэнлин хийдэд хvлээлгэж өгөлгvйгээр өөртөө завшиж, улмаар ТВ-9 телевизийг үүсгэн байгуулсан.

4. "Хэнланд", "Грийн глобал интернэшнл" гэдэг компаниуд БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгод бүртгэлтэй бөгөөд эдгээр компанийн захирал нь Мягмаржаргал гэдэг хүн байдаг. Энэ хүн тодорхой ашиг сонирхлоороо Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь тогтоогддог. Мягмаржаргал "Эрдэнэт" үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч гэрээний үүргээ тухай бүрт нь биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй байхад дахин ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан хэмээн тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудад өгсөн байдаг. Гурван сая 356 мянга 369 ам.долларыг Мягмаржаргал гэдэг хүнд завшуулсан. Баянзүрх дүүргийн долдугаар хороо Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдаж авчээ.

5. АПУ-гийн хувьчлалтай холбоотой 500 саяын авлигын хэрэг. Н.Энхбаяр "АЛУ" компанийн хувьчлалын үеэр өөрийн биеэр "Надад нэг этгээд 500 саяын хахууль болгож өгөх гэлээ" гэж зарласан. Монголын үндэсний үйлдвэрлэгч том компани болох "АПУ"-г хувьчлах үеэр үнэхээр ийм үйлдэл болсон гэдгийг тэрбээр өөрөө олонд зарласан боловч одоо болтол хэн өөрт нь авлига өгөх гэснийг хэлээгүй. Хэрэв энэ хүн хэн байсан бэ гэдгийг өчвөл нэлээд томоохон авлигын хэрэг сөхөгдөх нь гарцаагүй.

6. Казиногийн хуультай холбоотой 20 мянган долларын хэрэг. Макаочууд Монголд казино байгуулах гэж одоогийн "Чингис" зочид буудлыг түрээслээд мөрийтэй тоглоомын газар болгон засч янзлан ид бужигнуулж, "Казино" хочит Л.Байгаль албан өрөөндөө улстөрч, өндєр албан тушаалтнуудыг ээлж дараалан хүлээж авч монетон өлгүүрт хувцсыг нь өлгөн хүндлэл үзүүлэн гүйж байх үед хэвлэлүүд Намбарын Энхбаярыг Казиногийн хуулийг батлуулахын тулд 20 мянган долларын хахууль авсан гэж бичиж байв.

7. ХХБ-тай холбоотой хууль бус хувьчлалын хэрэг. Н.Энхбаярыг ХХБ-ийг эрх мэдлээрээ дамжуулан хууль бусаар хувьчилсан гэдэг. Харин Н.Энхбаяр болохоор өөрөө энэ хувьчлалыг одоогийн Шадар сайд М.Энхболдод хамаатуулдаг. М.Энхболд тухайн үед ХХБ-ны төрийн мэдлийн 76 хувийг хувьчилж авсан "Жеральд металлз"-ынхантай АНУ-д очиж уулзаж байсан гэдэг юм. 2004 онд ХХБ-ны төрийн мэдлийн хувьцааг "Жеральд металлз" болон Италийн "Лугано коммершилл" банк авсан. Тухайн үедээ 403 тэрбум төгрөгийн активтай байсан тус банкийг 12.5 сая доллараар зарсан ч 2007 оны эхээр тэд монголчуудад анх авсан үнээсээ дөрөв дахин их унээр буцаан зарж орхисон. Тэднээс ийм өндєр vнээр буюу 70 сая доллараар худалдаж авсан хүн нь хэний ч үл мэдэх "сахал" хочит Л.Эрдэнэбилэг гэгч байсан билээ. Энэ их мөнгөний хувьчлалтай холбоотой хэрэгт чухам Н.Энхбаярыг яагаад холбогдуулан бичиж байсныг шалгаж тогтоох хэрэгтэй.

8. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан 3.6 тэрбумын хэрэг. Н.Энхбаяр нь гүйцэтгэх засаглалын тэргүүн байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ХХБ-наас төсөвт төлөх ёстой байсан 3.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй гэгддэг юм. Энэ нь мэдээж ХХБ хувьчлагдахаас өмнөх асуудал.

9. Их єртэй нэр холбогдсон их мөнгөний хэргүүд. Энд хэд хэдэн асуудал яригддаг бөгөөд юуны өмнө их өрийг тэглэхдээ 50 сая доллар зувчуулсан гэгддэг. Мєн их өрийг төлсөн тооцооноос 22 сая доллар сох дутсан тухай асуудал, их өрийг төлөхөд Чехийн банкинд төлсөн зуучлалын хөлсний асуудлыг ч түүнтэй хамааруулдаг. Энэ бүх хэл ам, хэрэг төвгөөс нэр цэвэр салах үүднээс тэрээр "Их өр" гэдэг номыг хүртэл хэвлүүлэн "тархи угааж" байв. Энд дурьдсанаар их өрийн 250 сая долларыг 2003 оны 12 дугаар сарын 19-өөс 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр бүрэн төлсөн гэдэг. Монголбанкин дахь улсын төсвийн данснаас 50 сая, Монголбанкны данснаас 100 сая болон 37 саяар хоёр удаа, "Айвенхоу майнз" компанийн "HSBC bank Canada" данснаас 50 сая, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн ХХБ дахь данснаас 13 сая нийт 250 сая доллар шилжсэн тухай энэхүү номоос уншиж болно.

10. Гаалийн Х.Баатартай холбоотой байр, мөнгөний хэргүүд. Гаалийн Х.Баатараас МАХН-ын санхүүжилтэд их хэмжээний мөнгө авсан тухай "хувьсгалын" хэрэгт Н.Энхбаяр орроцолддог. Мєн хувьсгалын бус хувийн хэрэг бөгөөд Н.Энхбаяр эгч Намбарын Энхтуяадаа Гаалийн Х.Баатарыг дарамталж байж 3 өрөө байр авч өгсөн гэдэг. Ер нь Н.Энхбаяр ах дүүгээсээ гадна тойрон хүрээлэгчдээсээ цөөнгүй хэдэд нь орон байр, хаусны асуудлыг нь шийдэж өгсөн байдаг.

11. Хоёр сая зургаан зуун мянган долларын өртөгтэй ТВ-9 телевиз, "Зууны мэдээ" сонинг өмчилсөн хэрэг. Өдгөө Н.Энхбаярын тєлєє бүрэн үйлчилдэг, ард түмэн аль хэдийнэ түүний өмч гэдгийг нь нүдээ аниад хүлээн зөвшөөрчихсөн нэг телевиз бол 2.6 сая долларын өртөгтэй бурхны гэгдэх телевиз. ТВ-9 телевизийг өмчлөхдөө Монгол Улсад бэлэглэсэн тоног төхөөрөмжийг Гандантэгчэнлин хийдийн хамба Б.Чойжамцтай хуваагаад халаасалчихсан. Мєн "Зууны мэдээ" сонинг дотроос нь хувьцааг нь бага багаар цуглуулсаар байгаад нэг л өглөө эрхлэгчийг нь, сэтгүүлчидтэй нь хөөж гаргаад эзэн суучихсан хэрэг.

12. Монголбанктай холбоотой 8 сая, 130 сая долларын хэргүүд. Монголбанктай холбоотой 8 сая долларын асуудал босч ирж байсан бөгөөд мөн Монголбанкны захирал асан, өдгөө УИХ-ын гишүүн О.Чулуунбат Н.Энхбаяр нарын 130 сая доллар угаахыг завдсан тухай ч шуугьж байв. Эд ийм замаар нөхөд болцгоосон бөгөөд О.Чулуунбат гишүүн Н.Энхбаярыг баривчлагдах үеэр гэрт нь очсон байдаг нь ийм сэжимтэй гэдэг.

13. Засгийн газрын нөөцийн хөрөнгөний 55 сая болон 380 сая төгрөгийн хэрэг. Түүнийг Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын нөөцийн хөрөнгөөс дур мэдэн 55 сая төгрөгийг өөрийнхөө биеийг сувилуулахад ашигласан гэдэг. Мєн тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдан авч хахуульдахад 380 сая төгрөгийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөөс гаргасан тухай асуудал ч бий. Үүнтэй нь холбоотойгоор түүний эхнэрийн толгойлдог байсан "Чөлөөт хэвлэлийг дэмжих сан"-гийн санхүүжилт, хөрөнгө зарцуулалтын асуудал ч яригдана.

14. Их тэнгэртэй холбоотой 600 саяын хэрэг. Н.Энхбаяр "Их тэнгэр"-ийг засуулах нэрээр 600 сая төгрөгийг "зохицуулж" орхисон гэдэг. Энэ зохицуулсан мөнгөний талаар сөхвөл ч бас хоосонгvй байх.

15. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэртэй холбоотой 80 саяын хэрэг. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэрийн "Арго" компанид 80 сая төгрөг төлсөн гэх бөгөөд энэ нь чухам ямар зориулалтаар, юуны төлбөр болж орсныг нь хэвлэлийнхэн тааварлаж ч чадахгvй хоцорсон.

16. Гадаадад хувийн хаустай тухай. Төр засгийн алба хашдаг, хувийн бизнесгүй атлаа Москва хотод өндєр үнэтэй байшин худалдаж авсан гэгдэж байв. ОХУ-д өндєр үнээр байшин худалдаж авч байсан гэгдсэн тэрбээр АНУ-ын Сан Францискод мєн л хувийн байшинтай гэгдэх болсон.

17. Гадаадад хувийн амралтын газартай тухай. Н.Энхбаярыг ОХУ-ын Байгаль нуурын эрэгт хувийн амралтын газартай гэлцсэн ба юутай ч Эрхүүгийн цанын баазад очсон хэнбугай ч түүнийг эхнэр О.Цолмонтойгоо жаргалтай нь аргагүй цана чаргаар наадаж яваа зургаар дүүрсэн аялал жуулчлалын баазын каталогийг үзэж болдог юм.

18. Орон сууц олноор нь бэлэглэсэн хэрэг. Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа 10 аймгийн МАХН-ын даргыг орон сууцаар шагнасан байдаг. Энэ нь хахууль уу, улстөрийн намынх нь ажил байсан уу гэдэг одоо ч эргэлзээтэй байгаа асуудлын нэг.

19. МИАТ-т төлөөгүй 40 саяын хэрэг. Н.Энхбаяр 2008 онд хэвлүүлсэн найман боть номоо БНСУ-аас авчрахдаа МИАТ компаниар тээвэрлvvлээд тээвэрлэлтийн зардал 40 сая төгрөгийг төлөөгүй. Гаальд нэг ч төгрөг төлөөгүй, улсад ямар ч татвар өгөөгүй гэдэг.

Б.Цэлмэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Одгэрэл (150.129.143.250)
    Боловсролгүй Намбарын Энхбаяр нэрээ сольсон. Сургуульд сураагүй. Лам сургуульд сураагүй, 15-тайдаа 1-р ангид орж, 3-р анги төгссөн. Боловсролгүй. Юу ч мэдэхгүй. Боловсролгүй. Шоронгийн хадаас. Малын хулгайч.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.58.54)
    Тэгэж ярих юм бол монголд нэг ч нэр цэвэр улс төрч байхгүй. Бүр үзээд өгье гэсэн ч шүү. Энэ бол улс төрийн шоу гэдэг нь адгийн мулгуу хүнд ч илэрхий байна.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.194.115.2)
    zahialgatai ch zahialgagu ch bai naad hun chin gemt heregten gedgiig mongol uls ter chigeeree medej bgaa shuu dee, ta nar demii umuuruh um. margaash shuuh hural n bolohgu l dee. uvchte uhluut hevtej bgaa geed. tegeed salaavch gargaad hun ruu hashgirah bolhooroo tamir tenheetei bgaad bdag. hervee bichij bgaag medsen bol u gj tiim um hiih v. hudlaa uhaan uldaj erguuteh baisan bailgu. uursdiinh n talaas hudlaa gutgeed uulzuulsangu, uheh gj bn en ter geed baihaar n unen muniig n haruulah gej l ter bichlegiig zadlaa biz dee. munhag sohor dulii amisgaanuudaa. hervee en huniig caash n hiichih um bol daraa daraagiin avilgachid boloh Nyamdorj, Batbold metiin durakuudiig ch gesen hiihed amar boln doo. huvi huniig tahin shuteed baihaar uls orniihoo sain saihanii tuluu humuusiig olj gargacgaay l daa
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.70.39.254)
    ЭНЭ ЦЭЛМЭГ ГЭГЧ ЁСТОЙ НӨГӨӨ ТАРХИА ЗАД УГГАЛГАСАН МУЛГУУЧУУДЫН БОДИТ ДҮР ЭНЭ БАЙНА. ДЭЭР НЬ ТАЛБАЙН ХАЖУУДАХЬ ШАНГРИЛА БАЙШИН, СЭЛМЭН БАЙШИН, СҮРЭНХОРЫН ГҮТГЭЛГЭ ГЭЭД ДУТУУ БАЙНА. ТИЙМ ЭЭ, ТҮҮНИЙГ ӨДИЙ ХҮРТЭЛ ГҮТГЭН ЭНГИЙН АРДУУДАД ИТГҮҮЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН УДАА ДАРААГИЙН ҮЙЛДЛҮҮДИЙГ НЭРЛЭЖЭЭ. ГЭВЧ ЭДГЭЭРЭЭС ХАРАХАД ЭНХБАЯР ЯГ ИДСЭН УУСАН ЛУЙВАР ГЭХ ЮМ НОТЛОГДООГҮЙ ЭСВЭЛ ХОЛБООГҮЙ, ЭСВЭЛ ХООСОН ГҮТГЭЛГЭ ҮГ БАЙДАГ.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Болороо (202.179.20.139)
    Гүй ээ, яахав дээ. Улс орныхоо төлөө өчнөөн юм хийсэн хүн чинь эрх мэдэлтэй байх нь зүйн хэрэг юм байгааз дээ.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    VNEN HYDALAA NI MEDEGDEHGVI YUM BITGI BICHIJ BAI
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • 9999 (122.201.18.157)
    Yaasan sain meddeg hun be arai oroo mordon baizaaj bsan hun nu esvel chamd medeeleliin ogood chi heden yum avaad zahialgaar tavisan yum uu. Shuuh hural khiiged batalzan yum uu
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    5 цаг 54 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    6 цаг 29 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    6 цаг 43 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    6 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    6 цаг 57 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    7 цаг 4 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    7 цаг 15 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    7 цаг 26 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    9 цаг 11 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    22 цаг 20 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 32 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК