Хойд хөршийн Тюмень хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн болж өндөрлөсөн.
Уг тэмцээнд манай улсын эмэгтэй ес, эрэгтэй 12 жүдоч Тюмений татамид гарч барилдсан билээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртсэн юм. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд нар VII байр эзэлсэн амжилт үзүүллээ.
Тюмений их дуулгад нийт 55 орны 328 тамирчин оролцсоноос Япон улс ургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл, гурван шагналт байрыг авснаар тэргүүлсэн.
Харин зохион байгуулагч ОХУ хоёр алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаарт бичигдсэн бол Монгол Улс алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр нэгийг хүртэж, гуравдугаар байрт жагсчээ.