Зуны олимпийн XXXII наадмыг зохион байгуулах албан ёсны эрхээ авсан япончууд манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх гэрээ байгуулахаар болжээ. Энэхүү наадмыг хоёр дахь удаагаа эх орондоо зохион байгуулах гэж буй Япон улс олимпийн хөтөлбөрийн хүрээнд хамтарсан бэлтгэл хийх урилгаа хамгийн түрүүнд Монголын баг тамирчдад ирүүлсэн байна. Тус улсаас ирсэн төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гаригт Монголын жүдо бөхийн холбоо болон чөлөөт бөхийн холбоодын удирдлагатай уулзаж, эхний хуралдаанаа хийжээ. Харин ирэх сарын 4-нд гэрээгээ албан ёсоор хийж, хоёр орны бөхчүүдийн хамтарсан бэлтгэлд гарах хугацааг тогтоохоор тохиролцсон аж.
Сэтгэгдэл (1)