Монголын хөлбөмбөгийн холбооноос(МХБХ) зохион байгуулж буй охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тоглолт өнөөдөр эхэллээ. Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх уг тэмцээн МХБХ-ын талбайд болж байна.
Өнөөдөр дөрвөн тоглолт болох бөгөөд эхний хоёр тоглолтыг "NTV" телевиз болон МХБХ-ны www.facebook.com/MONGOLIANFOOTBALLFEDERATION-р дамжуулан шууд үзүүлнэ.