Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг цагаан сарын өмнөхөн хүртсэн билээ.
Тэгвэл тэрбээр энэхүү цолны найраа энэ сарын 29-нд хийхээр товлосон байна.
Хакухо М.Даваажаргал энэ сарын башёг дуусгаад 27-ны өдөр эх орондоо ирэх бөгөөд Хөдөлмөрийн баатар цолных нь найранд Японоос Миягано дэвжээнийхэн болон ойр дотны бүх хүмүүс ирж оролцоно гэдгийг албан бус эх сурвалж мэдээлэв.