Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
Эрэгтэй 40, эмэгтэй 15 шатарсан ухаанаа уралдуулсан тэмцээнийг ахмад тамирчин шатрын шүүгч С.Лхамжав агсны нэрэмжит болгон зохион байгуулжээ. Эрэгтэй шатарчид швейцарь системээр, эмэгтэй шатарчид тойргоор өрсөлдсөн байна.
Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 74 настай дэд мастер Ш.Самбуудорж байсан бол хамгийн залуу нь 10 настай У.Гантогтох хүү байлаа. Шатрын тэмцээн хоёр өдөр болж дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс дэд мастер Д.Хүрэлбаатар, М.Дэлгэрдалай, Б.Аръяа нар эхний гурван байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдээс Ж.Ундармаа алтан медаль, Ж.Алтанцэцэг мөнгөн медаль, Б.Энэрэл хүрэл медаль тус тус хүртлээ.
Г.Үжин