Монголын дугуйн холбооноос зохион байгуулах холын зайн дугуйн уралдаан энэ сарын 24-нд эхэлнэ. Ес хоног үргэлжлэх уг тэмцээнд оролцох тамирчид Төв аймгийн Лүн, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Архангайн Цэцэрлэг зэрэг сумаар дарайн өнгөрөх бөгөөд нийт 825 км зам туулах юм байна.
1965 оноос уламжлагдсан уг тэмцээн энэ онд 18 дахь удаагаа болно.