Увс аймгийн 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадмын зарим арга хэмжээ өнөөдрөөс Улаангом хотод эхэлж байгаа билээ.
Энэхүү ойн баярын наадмын үеэр Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнхийг алдаршуулах арга хэмжээ болох юм байна.
Нутгийн зон олон нь түүнд зориулан хүндэтгэлийн хөшөөг бүтээгээд байгаа аж.
Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх 1968 онд улсын наадамд анх удаа 9 даван түрүүлж байжээ.
Үүнээс хойш 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онуудад буюу нийт 10 удаа түрүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)