Увс аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадамд зориулж Улсын Филоармонийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийхээр болжээ.
Тодруулбал, өнөөдөр Увс аймгийн бөхийн өргөөнд “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолт болох аж.
Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүн, Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга оролцох бол дуучин С.Баттулга /МУСТА/, Д.Бурмаа /МУСТА/, Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, Т.Амина /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/, Б.Долгормаа /МУСТА/, Б.Дэлгэрбаяр, Б.Номин-Эрдэнэ, С.Нямбаяр, Т.Отгонбаяр нар ая дууны эгшгэн хадаг өргөх юм.
Концертын ерөнхий найруулагчаар Төрийн Соёрхолт, МУ-ын УГЗ Сэвжидийн Сүхбаатар, ерөнхий удирдаачаар МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр нар ажиллаж байна.
Сэтгэгдэл (3)