Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон орны бүсгүйчүүд өглөөний цайндаа юу хэрэглэдэг вэ?

2015-8-16
0
ЖИРГЭХ

        Дэлхийн олон орны өглөөний хоол нь өөр өөрийн онцлогтой. Өглөөний цай нь бүх соёлд байдаг боловч зохион байгуулалт, заншил, цаг хугацаа, үргэлжлэх хугацаа, хүнсний бүтэц хэмжээ гээд маш их ялгаатай. Манай монголчуудын хувьд сүүтэй цай, өрөм ааруул, боорцгоороо өглөөний цай хийж ирсэн уламжлал нь өдгөө цагт олон төрлийн талх, гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ жимсний чанамал гээд маш олон төрөл зүйлээр нэмэгдсэн байна. Африк болон азийн орнуудад чихэрлэг зүйлс өглөөд бараг хэрэглэдэггүй. Хойд болон төв европ ялангуяа их британид өглөөний цай нь өдрийн гол хооллох цаг ба гэр бүлтэйгээ гэртээ бүгдээрээ хамтдаа байдаг чухал үе нь юм. Ази, Европын зарим орнуудад өглөөний цай ундандаа ямар хүнсний бүтээгдхүүнийг голчлон хэрэглэдэг талаар хамтдаа сонирхоё.


 
Хятад
 
Амтат хоол унд тэргүүтнээрээ алдартай Хятадын өглөөний хоол нь бүс нутаг бүрт харилцан адилгүй. Хойд зүгийн өглөөний хоолонд ердөө л мантуу, бин, бууз зэргийг буурцагийн сүү юм уу, цайтай уудаг. Төв ба зүүн бүс нутгийн өглөөний хоол нь өмнө зүгийн болон хойд зүгийн хоолтой адил ба дүпү, нарийн пүнтүүзний шөл, шингэн будаа нугасны давсалсан өндөг, дарсан ногоо, хүрэн өндөг, амталсан буурцагийн сүү, бин буюу юүтио /тосонд шарсан нарийхан урт зөөлөн бин/ зэрэг олон тооны хачирын хамт иддэг.

Өвөр монголчууд өглөөний хоолондоо боорцог, бууз, бингээ сүүтэй цай, шингэн будаатай иддэг. Зарим хоолны газарт цагаан идээ, тос, борцоор амталсан тулга нэрийн цай бий. Хөдөө нутагтаа халх монголын хөдөөгийн малчдын иддэг өглөөний хоолтой нэг их ялгаа байдаггүй ч харин газар тариалан эрхэлдэг газрын өглөөний унд нь өдөр, хоол оройн хоолтой адилхан.
 

Япон

Японы уламжлалт өглөөний хоолонд будаа, далайн гаралтай хүнс, дарсан ногоо зэрэг байх ба энэ нь бусад япон хоолноос нэг их ялгараад байхгүй. Харин онцгой хоол бол натто хэмээх исгэсэн вандуй бөгөөд энэ нь япончуудын өглөөний хоолондоо хэрэглэдэг нийтлэг хоол юм. Япон хоолны газар өглөөний хоолонд жантай шөлийг будаа, далайн байцаа эсвэл бусад хачир болох исгэсэн вандуй, агшаасан будаа, шарсан загас, түүхий өндөг ба дарсан ногоо зэргийн хамт танд өргөн барих болно. Барууны өглөөний хоолонд түгээмэл иддэг шарсан талх, чанасан буюу шарсан өндөг, овъёосны будааг ч түгээмэл иддэг болж байгаа. Ердийн өглөөний цайнд ногоон цай, кофе уудаг.


 
Солонгос

 

Өмнөд Солонгост өглөөний хоол нь будаа, шөл, хэд хэдэн төрлийн хачир буюу амталсан ногоо, кимчи, шарсан мах ба загас багтдаг. Уламжлалт өглөөний хоол нь өдрийн бусад цагийн хоолтой нэг их ялгаагүй боловч, арай цөөн хачиртай. Гэхдээ одоо Солонгосчууд барууны маягийн буюу Америк маягийн өглөөний хоолыг илүү таашаах болжээ.
 


Британи ба Ирланд

 

Англичууд өглөөний ундаа ихэвчлэн өглөөний 7-8 цагийн хооронд уудаг зуршилтай. Үүнд нь эрдэнэ шишийн болон овьёосны зутан, хүүхдийн будаа эсвэл, нүдэлж шарсан, чанасан, хутгаж хуурсан гээд янз бүрийн аргаар бэлтгэсэн өндөг, гахайн утсан мах, маслотай талхнаас гадна мэдээж хэрэг жимсний чанамалтай цай уудаг заншилтай. Утсан загас будааны хачиртай, грилдсэн болон шарсан улаан лооль, цусан хиам, жигнэсэн боов, шарсан талх, олон төрлийн шарсан төмс, мөөгийг ч голлон хэрэглэх нь бий. Энэ уламжлалт хоолоо идсээр байгаа ч хөнгөн зууш бусад зүйлийг хэрэглэх нь ч бий. Жимс, тараг, савласан овьёосны будааг хүйтэн сүүтэй хамт өөх, шарсан талхаа бяслаг, жимсний чанамал, бүржмэл чихэр, лимоны чанамал, мармайт буюу газрын самрын нухаш зэрэгтэй хамт иднэ. Өөр нэг нийтлэг өглөөний хоол нь утсан загас юм. Тэдний хувьд кафе, ресторанд өглөөний цайгаа уухыг илүүд үздэг.


 
Герман Австри
 
Герман, Австри, Швейцарт өглөөний унданд голдуу халуун ундаа (Кофе, цай, сүү, какао), талх нарийн боов (голдуу талх) түүн дээрээ түрхэх янз бүрийн хольц (масло, маргарин, хиам, бяслаг, варень, зөгийн бал, аарц, самар, гахайн давсалсан мах, хиам, дутуу чанасан өндөг ба кофе жимсний жүүс багтана. Өглөөний цайнд овьёосны будаа идэх нь нийтлэг болсон ба бүс нутгийн онцлогоос шалтгаалан янз янзаар бэлтгэж иддэг байна. Сүүлийн үед Брунч дэлгэрээд байгаа. Английн breakfast өглөөний унд ба lunch өдрийн зоог гэсэн үгнээс үүссэн нэр томьёо. Бага үдэд брунч иддэг тул орой босдог хүмүүст их тохиромжтой. Зочид буудал, ресторанууд хагас бүтэн сайнаар их санал болгодог. Хүйтэн, халуун янз бүрийн идэх юмс байдаг тул үндсэндээ өглөөний цай ба үдийн хоолыг нэгтгэсэн гэсэн үг. Герман үгийн гарал нь өглөө эрт Frьh болон ганц нэг юм stьck гэсэн үгнүүдээс үүсэлтэй бол англи үг нь break болиулах, зогсоох ба fast мацаг барилт, өлсөлт буюу шөнийн мацаг барилтаа зогсоох гэсэн агуулгатай.


 
Франц
 
Франц нутгийн өглөөний хоол нь том аягатай сүүтэй кофе, халуун шоколад, жүрж, усан үзмийн жүүсээрээ онцлог. Өөрсдийн хийсэн нарийхан урт талхан дээрээ цөцгийн тос, жимсний чанамал, шоколад түрхэж байгаад идэх дуртай. Талх, ороомог, үзэмтэй ба шоколадтай бусад нарийн боов нь уламжлалт хоол нь. Бусад өглөөний хоол нь овьёосны будаа, жимсний компот, цагаан бяслаг, тараг зэрэг нь нийтлэг хоол хүнсний нэг хэсэг болж байгаа юм.


 
Нигер
 
Нигер бол Африкийн хүн ам шигүү суурьшсан орон бөгөөд 250 гаруй үндэстэнтэй. Баруун өмнө зүгт байдаг Ёоруба хүмүүс эрдэнэ шишийн агшаамалыг өтгөрүүлсэн сүүтэй иддэг. Оги Акараже хүмүүс нь цэвэрлэсэн хар нүдэн буурцагийг бөөрөнхийлж дал модны тосонд шарж, сонгино ба шинэ хар чинжүүгээр хийсэн буурцагийн жигнэмэгтэй амтархан иддэг. Энэ хоёр хоол нь хоёулаа буурцагийн гурилаар хийсэн, “Акара” нь тосонд шарсан, “мой мой” нь навч буюу тугалган цаасанд ороож жигнэсэн хүнс. акара мой мой Өглөөний цайндаа англи цай буюу нэг төрлийн зөөлөн ундаа,чихэрлэг амттан хэрэглэдэг. Баруун өмнө Нигерчүүдийн өглөөний хоолны бас нэг сонголт бол овьёосны будаа шиг иддэг “гари” болно. Энэ хоолыг нэг төрлийн ургамлын үндсээр хийсэн бөгөөд усанд дэвтээж сахар нэмж иддэг онцлогтой. Орон орныхоны хоолны онцлог зан заншил орчин нөхцлөөсөө хамаараад ондоо байдаг хэдий ч сүүлийн үед ижил хандлагатай болоод байгааг бид ажиглалаа.


 
  Өглөөдөө хагас бэлэн бүтээгдэхүүн хэрэглэвэл дээр үү, эсвэл шинэхэн бэлтгэсэн хоол хүнс сонговол дээр үү? Мэдээж шинэхэн ногооны салат салат, зуушийг бэлтгэж идвэл сайн. Хүнс судлаачид өглөө зутан идэхийг зөвлөдөг. Мах, өндөг, бутербродоос илүүтэй зутан идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт болно. Сүүтэй овсянк, хүүхдийн будаа бүхий каша нь зүрхний өвчин, чихрийн шижин тусах магадлалыг эрс бууруулдаг. Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Мөн шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнсийг сонгох хэрэгтэй. Өглөөдөө амттай тэр тусмаа чихэрлэг нялуун амттай каша идэх хэрэггүй. Ханасан тос агуулсан хоол, ялангуяа давс, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн. Цагаан талх бус харин хөх тарианы хар талх сонгож идээрэй бүсгүйчүүдээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    7 цаг 19 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    7 цаг 25 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    10 цаг 11 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    14 цаг 18 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    14 цаг 49 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    15 цаг 16 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    16 цаг 37 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    17 цаг 29 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК