Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зам тээврийн салбарыг эзэгнэх Х.Баттулгын эцсийн найдвар нь Л.Эрдэнэчимэгийг сонгоход хүргэв

2015-8-20
0
ЖИРГЭХ

        Яагаад ч юм бэ, урьд хожид тэгтлээ сүртэй тэмдэглэж байгаагүй Прокурорын байгууллагын ойн баярт Төрийн тэргүүн оролцож үг хэллээ. Түүний тойруулж голдуу хэлсэн үгийн гол “бай”-г Н.Энхбаяр гэж олон нийт ойлгосон бололтой. Гэвч Засгийн газрын “нөхөөсний” зургаан сайдын суудлын төлөө ямар гээчийн бохир үйл явц өрнөж байгааг тэрбээр хатуухан хэлээд авсан. Ялангуяа Ерөнхий сайд руу мессеж бичин дарамталдаг, хэнд аль салбарыг өгөхийг заадаг, тулган шаарддаг зүй бус үйлдлүүд хийгээд өмнөх Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүн бүр ээлжлэн дараагийн Засгийн газраас сайдын суудал авдаг, нэхдэг жишиг тогтох гээд байгаа гашуун үнэнийг ч илчиллээ.

 

Жишээ нь, МоАХ фракц л гэхэд Зам тээврийн яамыг өмчилсөн мэт заавал дэмжигчдээ зүтгүүлж байгааг бид харж байна. МоАХ-ны “босс” Х.Баттулга гишүүн өмнө нь хэн ч үл таних хуульч, өмгөөлөгч А.Гансүхийг дэд сайдаар урьж авчраад “алдаагаа хянуулдаг” байв. Дараа нь өөрөө огцрохдоо “дан дээлтэй” гэх тодотголоор чимээд түүнийг орондоо томилуулчихаад ард нь командалж байсан. Тэр үед бие хамгаалагч нь байсан Б.Батзаяа гэдэг залууг хүртэл Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар суулгаад төрийн өмчит томоохон компаниудын ТУЗ-ийн гишүүнээр  давхар томилж байсан. Төмөр өргөж байсан тэр залуу төмөр замыг ойлгох гэж их хичээсэн нь дурсамж болон үлдсэн бизээ. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч тус салбарыг МАН-д өгснөөр “тормоз” гишгээд байсан нь одоо сэдэрч “фракцийнхаа яамыг” авахаар улайрч эхлэв.

 

“МоАХ”-ын босс Х.Баттулга  “Зам тээврийн яам” гэдэг компани байгуулсан бол өөр хэрэг. Түүний илгээсэн кандидат нь энэ удаад хувилбартай. Л.Эрдэнэчимэг ба Б.Наранхүү. Яаж ч бодсон энэ салбарыг тэргүүлэх “шилдэг” сонголт биш байгаа биздээ. Гэвч Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү нар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг дарамтлуулж байж сайд болоод тээврийн салбарыг удирдаж чадах уу.

 

Гэхдээ Х.Баттулгын хувьд өөрийнх нь үгэнд орох, энэ салбарыг бага мэдэх тусмаа сайн гэсэн хоёрхон шалгуурыг тавьжээ. Тавантолгойн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлд “Тавантолгойг гацаасандаа баяртай байна” гээд ярилцлага өгчихсөн байна билээ. Хөгжлийнхөө нэг сувгийг арчаагүй ашиг хонжооны улмаас гацаачихаад ингэж ярьж суудаг төрийн түшээ байдаг ч юм уу, гайхаж хоцорлоо. Гэтэл ийнхүү гацаасныхаа төлөө Зам тээврийн сайдын суудлаар шагнуулахаар “босс”-оо илгээчихээд ажлаа тайлагнасан нь энэ бололтой. Фракцийн дарга нар яг компанийн захирал шиг авирлаад байгаа болохоор өөрөөр юу гэж тайлбарлах билээ.

 

Дараагийн кандидат болох Б.Наранхүүгийн хувьд уяач гэдгээс өөрөөр мэдэх юм үнэндээ бага. “Женко” Х.Баттулга  Б.Наранхүүг “өөрийн болгосон” шалтгаан бас сонин. Учир нь баячууд баячуудаа худалдан авах процесс нь хурдан морины наймаанаас өөр ажээ. Тэрээр “Би чамайг АТГ-т шалгуулж хэрэг чинь илэрч ачигдах гээд гавлуулах гээд сууж байхад тэднээс мулталж АН-ын ҮЗХ-ны гишүүн болгож өгсөн” гэж байгаад үгэндээ оруулж авчээ. Одоо Л.Эрдэнэчимэгийг хүлээн зөвшөөрөхгүй бол түүнийг богтолж Зам тээврийн сайд болгох гэж байгаа нь энэ. Магадгүй Тавантолгойн ажлын хэсгийг ахлуулахдаа л “Бурмаагаас юугаараа дутахав, ичилгүй зүтгэ” гээд дал мөрийг нь илсэн бололтой. Түүнээс биш “Бенц”-тэй бүхэн зам тээврийн салбарыг удирддаг бол өөр сонголт байсан л баймаар. Х.Баттулга ийм муу хөзөртэй байсан бол яах гэж тоглосон юм бэ дээ. “Ар нь түүз” байх гэж бодтол арай ч дээ.

 

Уг нь сайд болох гээгүй ч бусдын, ялангуяа салбарынхны захиалгаар “Сайд болох” даалгавар хүлээгээд наймаалцах ч үгүй, цухуйлгах ч үгүй урдах ажлаа хийгээд явж байгаа хүн цөөнгүй. Тэдний нэг нь Г.Батхүү. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ёстой л салбар бүрийн сайдыг хийчихэж чадахаар туршлага цуглуулсан энэ улстөрч “архи зардаг” гэдэг айхавтар шантаажтай. Төлсөн татвараас нь ичдэггүй төр нь түүнийг даанч тоодоггүй. Өөрөө ч бизнес хийдэг байсан нь гэм буруу мэт намын дүрэмдээ дөрлүүлчихээд намбайж яваагаа болоо гэж боддог бололтой. Дээр нь “МоАХ-ынх биш” учраас Зам тээврийн сайд хийж “болохгүй”. Инээдтэй, эмгэнэлтэй энэ шалтгааныг нь улстөрчдөөс бусад нь ойлгохгүй, “Чи дуугүй байх эрхгүй. Харж байгаад энэ салбарыг сүйтгүүлж байхаар зүтгээд үздэггүй хувиа хичээсэн амьтан” гэхчлэн хатуу, зөөлөн үгсээр булах болжээ.

 

МоАХ-ынх биш байсан бол энэ салбарын сайдыг хийчих санаатай явдаг дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар. Замын компанитай болохоор ашиг сонирхлын зөрчил гээд бөөн юм болох нь мэдээж, хэрэв МоАХ фракцийнх байсан бол насаараа зам тавилаа, харин ч сайн мэднэ гэсэн пиар хийгээд л сайд болчих байсан биз. М.Зоригт гишүүний нэр мөн л дуулдаж байсан ч “зөрүүд, үгэнд орохгүй, тэсрэлттэй” гэж тодорхойлоод шууд хассан аж.

 

За яахав, бичигдээгүй бохир зарчмаа бариад, фракцийн эрх ашгаа улсын эрх ашгаас өндөрт тавьж МоАХ фракц Зам тээврийн яамыг авлаа гэж бодъё. Даанч дээ, яаж сонголт хийхээрээ “Монос” эмийн сангийн сүлжээний эзэн АСЕАМ айсуй энэ чухал цаг үед автозам, төмөр зам, агаарын зам, усан замыг бушуухан мэддэг болчихоод салбарыг удирдана гэж бодож чадав аа. Түүнд ядаж Р.Амаржаргал, С.Одонтуяа, Ц.Баярсайхан нарын адил “өгч буй салбарынх нь хүндрэлийг мэдрээд, чадах эсэхээ гадарлаад “Үгүй” гээд хэлчих тэнхээ өгөлгүй худалдаад авчихсан хэрэг үү.

 

Мэдрэмжтэй зарим фракц өгсөн сайдын суудлаас зугтаж байгаа сурагтай. “Хэр хүнд ачаа ирэх вэ, одоогийн нөхцөл байдал нь ямар байна, би дээрдүүлж чадах уу”. Улсаа хөгжүүлэхэд нэмэр болохсон гэсэн сэтгэл өвөрлөсөн  улстөрч ингэж бодож чаддаг аж. Мундагтаа биш, зөв бодолтой, үүргээ ухамсарлан яах гэж ирснээ мартаагүй нь ингэж боддог юм. Сангийн сайд болох гэж уралддаг байсан үе өнгөрч манай урдаа барьдаг эдийн засагчдын баг гэж гайхуулдаг МҮДН фракцийнхан хүртэл жийрхэн зугтацгааж байна. Н.Батбаяр гишүүн л “үгүй” гэхгүй байгаа боловч догшин, агсам зан нь жийрхэхэд хүргэж түүнд Сангийн сайд болох санал тавиагүй байгаа гэлцэнэ. Тэгсээр Я.Санжмятав гишүүн дээр санал тунаж байтал “Шударга ёс” эвслийнхэн бас санаархаад байгаа сурагтай.

 

Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэхээр Зам тээврийн салбарт Х.Баттулгыг сайд байх үеэс гаралтай “но” байна. Бүр дэндүү том “но” байна. Үгэнд нь орохгүй хүнийг тэнд томилчихвол магадгүй Н.Энхбаярын дараагийн “оймс гозолзуулах” хүн нь Х.Баттулга ба түүний найзууд ч байж мэдэх юм. Ийм учраас булхайгаа нуун далдлах, хоёр хөршийн холбоотнууддаа амласнаа биелүүлэх, чадахгүй бол эвтэйхэн тайлбарлахын тулд заавал энэ салбарыг “атгаж” байх хэрэгтэй болсон байна.

 

Тэр УИХ-ын даргатай тохиролцож чадсан байна. Ерөнхий сайдыг сүрдүүлж, дарамталж байна. Хүнд байдалд орсон Ерөнхий сайд хянах чадвараа алдвал яг Н.Батбаяр гишүүн шиг “Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулагчид миний удирдаж буй танхимд орсон. Үлдсэн нь багтахгүй намайг дарамтлаад байна. Ажлаа өгье” гээд гараад явчих зоригтой ч ихэд тэвчиж байгаа харагдана. Ингээд Ерөнхийлөгч л одоохондоо ил дарамтгүй байгаа учраас тойрууд замаар нэр дурьдалгүй хэлчихлээ. Гэхдээ одоохондоо!

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (57)

  • Зочин (127.0.0.1)
    Ид короногийн үеэр ерөнхийлөгчид дахин сонгогдох гэж УИХ дахь АН н гишүүдийг уриалан талбай дээр өсгөлөн зарлуулж, /Алтанхуяг хуушуур идээд л / өөрөө талбай дээр гараад ирчихсэн байдаг ерөнхийлөгч байлаа даа. Онигоонууд шүү.
    2024 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хагалан бутаргагч, хооронд нь талцуулан алалцуулах төвд санаатай хулгайч Женко бол одоо хэрэггүй. Эх орныхоо эрх ашгийн төлөө юу ч хийхгүй. Харин өөртэй нь эн зэрэгцэх өрсөлдөгчөө яаж ийгээд л замаасаа зайлуулна. Хорон санаат, өширхөг бүдүүлэг, гаднынхны эрх ашигт найр тавьдаг энэ этгээд одоо болно. Гэмт хэрэгт холбогдсон хавтастай хэргүүд нь хэвээр байгаа. Ард түмэн минь энэ хүнийг дахин улс төрд бүү оруул.
    2024 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.79)
    Худлаа сүржигнэцгээх юмм даа. Ард түмнээ мянга мянган спиртээр хордуулан алж байгаа хүнийг магтан дуулж бафйгаа хүн нь өөрийнх нь л хүн байнаш дээ. Баттулга бол үнэхээр бодит ажил хийдэг хүн шүү дээ.Юм хийж чаддаг хүнээс л өрсөлдөгчид нь айхдаа тэр хүнийг гутаах арга эвээ олохгүй муулж суугааг хүмүүс мэдэлгүй яахав дээ.
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Zochin (202.61.97.102)
    Erdenechimeg Eagle deer yariltslaga uguhduu TT tumur zamig Yaponi hurungu oruulaltaar barina. Shinzo abe irne gesen. 8 sar ni bolchihloo. Haana bna Shinzo Abe?.
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
    • zochin
      5Tumur zamin ajil hen ni ch bsan urgashluulah yostoi.
      2015 оны 08 сарын 24
  • zochin (103.229.120.157)
    hen ch garsan ylgaagui hamgiin gol ni uildver barih chuhal uildver bariulahgui gedeg humuus hujaad mgliig ogoh gej bgaa ugaasaa on garaad hujaad gazaraa ogoh talaar yrigdah bh orond orchihson bgaa uildver barij l baij ornoos garch ayulgui bolno hen er ni uildver bariulahgui geed baigaa humuus hujaagiin erliizuud ter humiig oltsgooyo
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • ТОРГУУД ЗАЛУУ (202.21.106.153)
    Х.БАТТУЛГА ХЭНИЙ ТӨЛӨӨ ЯАХ ГЭЖ ТӨМӨР ЗАМ,АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ЯРЬДАГ ВЭ? ЭНЭ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ӨНДӨР ХӨГЖИЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН БАТАЛГААТАЙ АЖЛЫН БАЙР БОЛОН ГЕОПОЛИТИКЫН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХҮНИЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮТГЭЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ЧИН ЗҮРХНЭЭСЭЭ ОЙЛГОЖ ДЭМЖИХ НЬ ЗҮЙТЭЙ ...
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
    • Доржоо
      2-3 яамны сайд хийж байхдаа хариуцсан салбартаа хийсэн энэ гээд үзүүлчих юм байна уу?
      2015 оны 08 сарын 21
    • Зочин
      2009 онд MCS-ийн урагшаа тавьж байсан төмөр замыг гацаахад нь үнэхээр зөв зүйл хийж байна гэж бодож байсан. Одоо бол үнэн дургүй хүрч байнаа. Жинхэнэ худалч төрийн хутгуур юм гэдгийг мэдрэх юм даа
      2015 оны 08 сарын 21
    • Зочин
      Battulga yag yu hiisen yum be? Judog l demjsen baih. Oor yum unendee alga. Ene huniig humuus yund n shutdegiig oilgohgui bn.
      2015 оны 08 сарын 21
  • Зочин (27.123.214.121)
    Zail ene muu buh sda arai ll samarch bn shu uls orniig.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.21.203)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • .! (103.26.195.14)
    Uls ornig uls torchid bish erdem uhaantnuud avch yvahiin cag ueiin gerch bailaa. Z.Namjil asan.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (46.188.123.84)
    Алтангадасынханы бичсэн юм юм бна УВС Ховдынхон Сайдад дэвшвэл Еронхийлэгч Кометчид чимээгуй 17 -н тэр бумыг идсэнч чимээгуй бусадыг гоочилдог болж байна
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.122.56)
    Nowshrood bwal uhehgui shuu gej bga naaduul chin ur huuhed n l laig n edlene dee edlene
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Будь мужиком (202.179.20.113)
    Эр хүн эр хүндээ хайртай гэсэн өмнөх үеийн олны хэллэг хоцрогдож, бизнесмен хүн бизнеследитэй хайртай гэсэн үг моодонд орох болжээ. Янз нь
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Zochin (103.26.194.152)
    Jenko mafiin tolgoilogchiig uls turuus hol bailgaachee
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • зочин (150.129.141.100)
    батхүү хамаагүй ноён нуруутай
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Зочин
      uhsen baasnii chini bathuu
      2015 оны 08 сарын 19
  • Зочин (202.70.37.34)
    Монголын төлөө явдаг эр орончдыг үзэн ядаж байгаа, сүүлийн 100 жилд Монголд ирж суурьшсан нөхдүүд хамаагүй хуцдаг болж дээ зайлуул! Архины Батхүүтэй харьцуулж байгаа хүмүүс ч арчаагүй харагдаж байна даа. Саяхан Чингэс хааны дүр болж тодрохыг шахсан гэж байгаа хөөрхий!!!...
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Монголын төлөө яваад женко эдийн засгийн алуурчин болсон уу, хэний төлөө яваад мафийн толгойлогч байгаад байга юм бол. Тархиа угаалгаж, төмсөгөө базуулсан улсуудад л одоо ч сайхан харагдаад байна уу
      2015 оны 08 сарын 19
  • Зочин (150.129.143.252)
    Женко А гансух нар больео ?
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.143.252)
    10000 тог хулгайлсан нэг эмэгтэйд 8 жилиин ч билуу ял огсон байдаг биш уу ? Монгол улсыг нуурстэй нь барилгатай бурэн дампууруулсан нэг хэсэг нохдууд баяжаад баахдаа доллор унагах шахаж байхад ядарсан нь эм талх боорцгоо авч чадахгуй байна шдээ ? Женкогиин хулгайч нар хулгайлсан монгоо Цонжин болдгиин их хааны хошоонии амаар цацаач дээ ? А Гансух Манлайбаяр Ганбат , тэр нэг бие хамгаалагч нохдууд цадаж ханах болоогуй юу ? Тэр Бурмаагиин дуу Бадрал богинын амыг хаусаар дуургэж бна даа ?
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.239)
    Таван толгойг тэгээд зугээр егчих байсан уу? Монголчуудын 200-300 жил тэжээх ууцийг унэгуй алдах байсан нь зев уу
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Хэнд зүгээр өгөх юм яриад бнаа мулгуу дагзаа,үнс болхоос нь өмнө зарах боломжийг Баттулга гацааж чадсан.Гацаахад гар бие оролцсон бинз одоо сайд болох гээд явж бна
      2015 оны 08 сарын 18
  • bataa (103.229.121.163)
    battulga odoo bolimoor umaa idej uuj tsadaj hanadaggui judochin we
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.31.22)
    Battulga gishuun bolood yu hiisin gants huulin tusul sanaachilj bodlogo yaridag u mdhgui yum bn. Tarhi ugaasn nevtrulg zahialj tv r tsatsdag biz de irgen huny huvid ingj dugnedg de
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • ЭСГИЙ ХИЙХЭД НОХОЙ ХЭРЭГГҮЙ (103.229.122.111)
    ЖЕНКО БАТТУЛГА,ТЭМҮҮЖИН, ЭРДЭНЭБҮРЭН ГЭЭД 3 НӨХӨР МАШСН НАМААС ОРЖ ИРЭЭД АН ДОТОР АНХДАГЧДААС ИЛҮҮ ИХ АМБИЦ ГАРГАЖ, ХУТГАН ҮЙМҮҮЛЖ АНМЫН НЭРИЙГ Ч ХАНГАЛТТАЙ БААСТЛАА. ДЭЭР НЬ ХАРИЙН ГҮРНИЙ БОДЛОГЫГ МОНГОЛД ТУЛГАЖ ЭХ ОРНОО ХАНГАЛТТАЙ ХОРЛОЛОО. 3-УУЛАА АН-ЫГ ҮҮСГЭСЭН ПАРТИЗАНУУДАД ХҮРТЭЛ ДЭЭРЭНГҮЙ, ХЯМСГАР ХАНДДАГ. ХАМАРТ НЬ БААС ТҮРХСЭН АЯТАЙ ЗАМД СУУСАН ТУУЛАЙНУУД. ЭДНИЙГ ЭЛБЭГДОРЖ ГЭХ ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ ХАРИЙН АГЕНТ ИЙМ БОЛГОСОН. ЭЛБЭГЭЭ ӨӨРӨӨ 8 ДУГААР АНГИЙН БОЛОВСРОЛТОЙ ХООСОН ТОЛГОЙТОЙ АВЕНТЮРИСТ ӨӨРИЙГАА ХАМГИЙН АРЧААГҮЙ НОВШНУУДААР ХҮРЭЭЛҮҮЛДЭГ. ТЭД ЯМАРЧ ЧАДВАРГҮЙ МӨРТЛӨӨ ТӨР ЛҮҮ ЗҮТГЭЖ ЭХ ОРНОО, НАМАА ГУТААН ДОРОМЖИЛДОГ. ЭНЭ ПИЗДУУНУУДЫГ АН-ААС ӨШИГЛӨН ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ.
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • Үр сад нь
      АХ-ын партизан байвал гэнэ үү. Тодорхой бичээч. Ардын хувьсгалын партизан байх аа даа.
      2015 оны 08 сарын 18
    • Зочин
      Google с улстөрчдийн намтрыг сайн унш,эбэ 8р ангийн боловсролтой гэдэг юу л бол,ингэж өөрөө 6р ангийн мэдлэгээ харуулж болохгүй шүү хөөе
      2015 оны 08 сарын 18
    • Зочин
      Маш зөв бичсэн байна. Энэ нөхөр өөрийнх нь харьяалсан газарт АХ-ын партизан байвал заавал ажлаас нь халдаг. Мэдээж өөрөө энэ үйл явдалд огт оролцож байгаагүйг түүх гэрчилнэ. Ялангуяа сайн боловсролтой хүнд маш дургүй юм билээ хөөрхий. Ийм нөхөд төрд байхаар яаж бид хөгжих вэ. Хэзээ ч хөгжих тухай ойлголт байхгүй.
      2015 оны 08 сарын 18
  • ЗОЧИН (112.72.13.66)
    Батулга гэж бас худлаа,мафи царайлсан нөхөр нэг л худлаа юмаа аргагүй дээ боловсрол гэж нэг байдаг юмаа өөрийг хөгжүүл Женко гуай.Та бол хоцрогдсон нөхөр шүү
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Батхүү (112.72.13.249)
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • монгол (122.201.21.238)
    монголын ард түмнийг таван толгойг дампууруулсан буяантай гишүүн баттулга ба түүний нөхөд энэ хүнийг яаж улс төрөөс гаргах вэ элбэгдорж энэ хүнээс салах хэрэгтэй гээ л бгаа юм аа даа
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү
      2015 оны 08 сарын 18
  • nergui (202.72.245.74)
    Humuusee hun anduuraad l baih shig. Naad hun chini arhini Bathuu bishshuu dee. Battulgin esreg yasav uvaigui ni zahialgaar bichuuldeg bainaa.
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • ж (202.179.20.85)
    таван толгойг төмөр замтай нь баттулгад монголын ард түмэнд молиго үмхүүлчихсэн хаа байна тэр нүүрсний үнэ буухгүй хятадын эдийн засаг дандаа ийм байна гэж ирээд л тв ээр баахан юм ярьж өргөн цагриг энээ тэрээ гээд МSC ийн төмөр замыг тавиулаагүй одоо хар хямдруулаад ч авах хүнгүй боллоо юун сайншандын үйлдвэрийн парк ганцхан хүн л МОНГОЛын ард түмнээр тоглоод хаячих юмаа
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • Доржоо
      Зочин голыг нь олоод хэлчихлээ. Женког оросод урвасан хэргээр цаазалвал таарна
      2015 оны 08 сарын 18
    • Зочин
      Яагаад гэвэл манайх хөгжихгүй ядуу байх нь оросд ашигтай учир
      2015 оны 08 сарын 18
  • julie (203.194.118.113)
    Сайншанд Аж Үйлдвэрийн Цогцолбор ХК-д ажиллаж байсан ажилчдын цалинг 2014 оны 4 сараас одоог хүртэл олгоогуй шүү дээ!!!!!!!!
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • ххх (112.72.13.46)
    Х.Баттулга гэж новшийн урвагч,эх орноо худалдаж ашиг олдог хөгийн багий.
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Чи ганцаараа хайрла,толгойгоо угаалгасаар байгаад өрвийх үсгүй болсон чи баттулгатайгаа зайл
      2015 оны 08 сарын 18
    • Зочин
      8-80 насныхан бүгдл Баттулгыг төмөр зам барих гээд шороо овоолоод тавьсныг мэднэ.280,000,000 төгрөгний шороо..бүх хүн мэднэ
      2015 оны 08 сарын 18
    • Sultan
      hudaldaj idsenii ni meddeg yum bol tegeed gargaad ireech de, hudlaa computeriin tsaanaas buuljij suuhaar , yu ch medehgui haranhui baas baij, muu nus chini .... Battulgiig Mongoliin ard tumen chamtai chamgui hairlana za... medtugei.
      2015 оны 08 сарын 18
  • Зочин (122.201.21.20)
    Эх орноосоо урвасан Оросын лоббичид сөнөтүгэй
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • kkk (202.70.46.211)
    Odoo an namiin buusnuud bathuu shig medleg bolovsroltoi hund erunhii saidaa uhgui bol saihanbilegiig jenko arvin fortuna metiin hulgaich nar ni deerlheed ugend ni orohgui bnldaa
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.141.81)
    Bathuu nisehiig buren medelde avsan bga. Tuluunii hun Erdenebileg geed shunaltai zaluu dargaar ni bolson. chingis haan airportyn zasvaryn ajlyn tenderiig Erdenebileg Davaajav 2-r dalailgan avahuulj ASEM-iin dalbaan dor hamag mungiig ni hamaad bgaag nisehiinhen shuurch bga. Davaajav ni bi yagaachgui ene Erdenebileg l bhgui bga shorond daraa ni yavuulnaa geed uuruu enhiin shagaan tagtaa boldog gene leel
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (202.179.20.86)
    Батхүү яаж дээ архи спиртээр ард түмнээ алж хордуулж байгаа хүн яаж өөдтөй байхав харин хойт насаа бодож өглөг буян хийвэл нүгэл нимгэрэндээ.
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Lam suvargaar yavj nugelee namilchildag bhoo... hehe
      2015 оны 08 сарын 18
  • зочин (202.179.20.86)
    Батхүү яаж дээ архи спиртээр ард түмнээ алж хордуулж байгаа хүн яаж өөдтөй байхав харин хойт насаа бодож өглөг буян хийвэл нүгэл нимгэрэндээ.
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Загалмайлсан эцэг киног үзээд компаниа Женко гэж нэрлэсэн гэдэг. 66 сая төгрөгийн дансандаа байлгаж байсан Баянгол зочид буудлыг маш хямдхан өмч хувьчлалаар авч, тухайн үедээ мафийн толгойлогч болчихсон явдаг байсан юм даг, бидний үеийнхэн санаж байвал мань хүн баахан бие хамгаалагчтай, хар шилтэй, үсээ Майкл Корлеон шиг самнаад, Ким Ду Хан шиг хар пальтотой нөхөр явдаг байлаа. Талх Чихэр, Мах комбинатын өмч хувьчлалыг жинхэнэ будилуулж, хямд авсан даа... Одоо Мафиуд Төрийн толгойд гарчихаад, сайд хийгээд гүйх юм. Ойлгохоо байлаа... Бизнесмэн гэж энэ хүнийг хэлэхгүй, харин Рекетчин юм даа, монголоор Шантаажлагч
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Яааг үнэн хэлж
      2015 оны 08 сарын 18
    • Зочин
      Яааг үнэн хэлж
      2015 оны 08 сарын 18
  • Mrt (27.123.214.114)
    Battulga 8j jil tumur zam yarilaa bas gatsaala, neg ch kilomiter tumur zam tavij chadsangui, 8 jil bol hangalttai hugatsaa, ene nohor odoo bolih heregtei hudlaa pop gar!!!!
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • mjp (182.160.2.249)
    Боловсрол соёл муутай бас тэгээд дээрэнгүй түрэмгий юм билээ Баттулга. Батхүү нь хамаагүй илүү биз дээ.
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Мгл (150.129.143.152)
    Унэн унэн
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • z (203.91.112.130)
    Баттулга авгай хүүхнүүдийг мөнгөөр ч юмуу юугаараа ч юм дөрлөж сайд болгодлг нь үнэн ш дээ Бурмааг харахгүй юу Баттулга халууцаад үхэхнээ гээд сайдын дээлээ тайлада газар хаясан чинь Бурмаа би хэзээ ч халууцдаггүй гээд давхийгээд өмсөөд аваа биз дээ Буруу хүн толгой дээрээ залснаас одоо газар тариалан юу болов Гамшиг Баттулга ийн наймаа ахийхдээ ядахдаа гайгүй бөөгөөс ч юмуу ламаас ч юмуу хойтын үр дагаврыг нь сайн асууж баймаар Эсвэл сайтар даатгаж баймаар Үр дүнд нь иргэд зовоод байвал ямар сайн байхавдээ
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (112.72.13.60)
    Баттулга авгай хүүхнүүдийг мөнгөөр ч юмуу юугаараа ч юм дөрлөж сайд болгодлг нь үнэн ш дээ Бурмааг харахгүй юу Баттулга халууцаад үхэхнээ гээд сайдын дээлээ тайлада газар хаясан чинь Бурмаа би хэзээ ч халууцдаггүй гээд давхийгээд өмсөөд аваа биз дээ Буруу хүн толгой дээрээ залснаас одоо газар тариалан юу болов Гамшиг Баттулга ийн наймаа ахийхдээ ядахдаа гайгүй бөөгөөс ч юмуу ламаас ч юмуу хойтын үр дагаврыг нь сайн асууж баймаар Эсвэл сайтар даатгаж баймаар Үр дүнд нь иргэд зовоод байвал ямар сайн байхавдээ
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (202.126.91.101)
    Энэ Баттулга гэж хүнд нэг хүн их дургүй юм аа, яаж ийж байгаад л нэг юмтай холбоод тавьчих юм, нөгөө бөөсний үлгэр шиг л харагдаад байна даа энэ бичсэн юм нь
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • Зочин
      ЭТТн төслийг гацаагаагүй бсан бол өдийд олон хүн ажилд ороод,төрийн байгууллагын ажилчид цалингаа аваад бж бх бсын.Төрд мөнгө багатайгаас зарим газар цалингүй бна
      2015 оны 08 сарын 18
    • иргэн
      Нөгөө үхрийн тухай ярь гэхээр үхэрт бөө бий, бөөс нь болбоос гэдэг шиг үү хахаха
      2015 оны 08 сарын 18
    • иргэн
      Нөгөө үхрийн тухай ярь гэхээр үхэрт бөө бий, бөөс нь болбоос гэдэг шиг үү хахаха
      2015 оны 08 сарын 18
  • battsengel (112.72.13.149)
    battulgaa bolmoor bna talhaa zaraad yavaachee suulin 10 jil heden ter bumaar idlee zadah boloogui bna uu Bathuu bol chin hajuud injiner hun shuu dee chi bol tomoe medehgui tolgoi ooo shuu dee ene erguu garig hen said bolgood baidag bna
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • төмөр замчин (203.91.117.4)
    Батхүү ажил хийхгүй ээ. Юу ч хийгээгүй шүү дээ. Хэдэн хүнээ л шахаж цалинтай болгосон. Надад шиг төмөр замын хүн их зүйл хийх бх гэж их харсан даа.
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Батсайхан (150.129.142.206)
    Нэг мэдээ нэгэн зэрэг олон мэдээллийн хэрэгсэлээр цацагдах нь захиалгат байдаг АПУ Батхvv зохион байгуулсан серег мэдээлэл бхдооо АПУ гэж хvн бас ЗТЯг эзмэшсцэн бvvр одоо болтол сайд бсан бгаа гэж эндvvрсээр явдагшдээ
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
    • Одоо болох байлгүй
      Батулгын хажууд Батхүү хамаагүй дээр хүн. Ядаж баахан хүнд албан тушаал амлаж явахгүй. Баттулга одоо 2 хүнд алабн тушаал амлаж байгаа юм байна. Яахаараа энэ нөхөр дандаа хаа хамаагүй хүнээр мэргэжлийн яамыг бусниулах ажил хийдэг байна.
      2015 оны 08 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    5 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    8 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    8 цаг 38 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    8 цаг 50 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    12 цаг 51 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    13 цаг 7 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 20 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    13 цаг 26 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    13 цаг 28 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    13 цаг 35 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК