Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10:00 цагт: “Геронтологи-гериатрийн салбарын өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Эрүүл мэнд, спортын яамны "Б" зааланд болно.
10:30 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2015 оны эхний 8 сарын байдлаар Нийслэл хотод гарсан үйлдвэрлэлийн ослын мэдээ, зөрчилтэй барилгуудын талаар нээлттэй хэлэлцэнэ.
11:00 цагт: "Монгол ньюс" Мэдээллийн төвд хоригдох ял эдлээд гарч ирсэн залуус "Өршөөлийн хууль"-ийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: “Оном” сангаас вирус хепатиттай иргэдэд үнэгүй эмчилгээ хийх зорилготой “Эрүүл элэг” сан байгуулах талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: ИНЕГ-т болж буй томилгоо болон агаарын тээврийн салбарын мэргэжлийн байгууллагуудыг улстөржүүлж байгаа талаар нисэхийн мэргэжлийн холбоод "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:30 цагт: 2015 оны нэгдүгээр сарын 3-нд амь насаа онц хэрцгийгээр алдсан "My CAR" компаний захирал Ч.Батболд агсны ар гэрийнхэн шүүх, цагдаагийн байгууллагуудад гомдолтой байгаа талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.