Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна

2015-8-20
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өршөөлийн хууль болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.  Тэрбээр Өршөөлийн хуулийн зарим заалтад тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ энэ үеэр илэрхийлэв. Ерөнхийлөгч хориг тавьсан талаарх баримт бичгээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна. Үүнтэй танилцаж байгаа бөгөөд хоригийг хүлээж авч болох юм байна гэсэн дүгнэлтийг тэрбээр гаргажээ. Харин Эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийг дэмжиж байгаа гэв. Уг хууль батлагдсанаар аж, ахуй нэгжүүдэд боломж олгож байгаа бөгөөд уг салбар дахь цусны эргэлт сайжирч байгаа гэж үзэж байгаа аж. Тэрбээр энэ талаар "Эдийн Засгийн ил тод байдлын тухай хуулийг бизнес эрхлэгчид нааштай хүлээж авч байх шиг байна. Энэ хуулийн үр шим удахгүй гарах байх. Нөгөө офшор данстай, хөрөнгөө нуудаг, татвараа нуудаг, аудитаас зугатдаг олон хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн хөрөнгийг нэг удаа өршөөлд хамруулах замаар ил болгож, Монгол Улсын хөрөнгийн бүртгэлийг сайжруулан, эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах зорилгоор энэ хуулийг гаргасан" гэлээ.

 

Ерөнхийлөгчийн хоригийг хуулийн дагуу нээлттэй хэлэлцэж, санал хураах юм байна. Хоригийг хэлэлцэх үеэр гишүүд улс орныхоо том эрх ашгийг бодож зөв шийдвэр гаргахыг тэрбээр бусад гишүүддээ уриаллаа.

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

“Сангийн сайдад гурван хүний нэр яригдаж байна”

 

-Жастин Капла нарын хэргийг өршөөсөн байдал Өршөөлийн хуультай холбогдож байгаа юу?

 

-Жастин Капла нарын хүмүүст Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлсөн гэж Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх тайлбарласан. Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн татвараа төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан байгаа.


- Ерөнхийлөгчийн хоригийг манай гишүүд хүлээж авна гэж та бодож байна уу?

 

-25 жил бизнес хийж,  ажлын байр бий болгож,  25 жил зах зээлийн эхлэлийн зэрлэг капитализмаар явж, Монгол баялаг бүтээж, магадгүй алдаа оноо гаргаж явсан бизнесмэнүүдийг нэг удаад уучлахгүй бол болохгүй юм гэдэг бодол УИХ-ын гишүүдэд байсныг хэлмээр байна. Ер нь УИХ-аар хэлэлцэх явцад гишүүд “Монгол Улс алийн болгон бие биенээ хууль цагдаагаар хянадаг, цагддаг, дарамталдаг системээр явах юм. Үүнийг нэг тийш нь цэгцэлье”  гэдэг санал их гарч байсан.  Үүний дагуу Өршөөлийн хууль батлагдахад  гол нөлөө үзүүүлсэн. Өршөөлийн хууль авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг  чөлөөлөөд явуулж байгаа юм биш. Хүмүүс буруу ойлгоод байна.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо, авлигын замаар авсан өмч хөрөнгөө улсын төсөвт тушаасан, тушаахаа илэрхийсэн хүмүүсийг  өршөөлд хамруулна гэдэг зүйл заалттайгаар  батлагдсан хууль.  Ерөнхийлөгч хориг  тавьсан учраас  авилга, албан тушаалын 10 гэмт хэргийн 7 нь үндсэндээ өршөөлд хамрагдахгүй болно гэдэг нь тодорхой харагдаж байна. Хууль батлагдахад парламентын олонхи шаардлагатай, хуулийг хүлээж авахад парламентын 3/1 шаардлагатай. 3/1 гээдэг нь 38 гишүүн хуралдаанд оролцоход  14 гишүүн хоригийг хүлээж авахаар  дэмжсэн байхад  хангалттай гэсэн үг.  76 гишүүн байхад 25 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар дэмжсэн байхад хангалттай. Ер нь аливаа асуудлыг улстөржүүлэхээс өмнө манай улс төрийн тогтолцоо “чек@баланс” –ын тогтолцоон дээр тулгуурдаг гэдгийг ойлгох ёстой.  Ерөнхийлөгч буруу шийдвэр гаргахад ҮХЦ хүчингүй болгох, Засгийн газар буруу шийдвэр гаргахад УИХ хуулиараа хүчингүй болгох, УИХ алдаатай шийдвэр гаргахад Ерөнхийлөгч хориг тавих замаар  алдааг нь засч залруулах замаар хориг тавих бололцоо Үндсэн хууль, УИХ-ын тухай, Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогдсон. Энэ ажлаа л улс төрийн институциуд хийж байгаа юм. Түүнээс бус гайхамшигтай, гавьяатай зүйл хийгээд байгаа юм биш. Авлигатай тэмцэх үүрэг Монгол Улсын төрийн бүх албан тушаалтнуудад байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч авлигатай, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж гарч ирсэн. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хоригоо тавьсан. Үүнийг УИХ-ын цөөнгүй гишүүд дэмжиж байгаа.

 

-Сайд нарын томилгооны асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-Сайдын томилгооны асуудалд мэдээлэл одоохондоо хомс байна. Засгийн газрыг АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулах нь тодорхой. Хууль, эрхзүйн өөр гарц үндсэндээ бараг байхгүй. Парламентад  суудалтай  бүлэг байгуулах хэмжээний улс төрийн нам эвсэл хамтар Засгийн газрыг байгуулдаг. Одоогийн байдлаар парламентад суудалтай бүлэг байгуулах хэмжээний АН, МАН, “Шударга ёс” эвсэл гэсэн гурван хүчин байна. ИЗНН хоёрхон гишүүнтэй, бүлэг байгуулах боломжгүй. Бие даагчийг парламентад улс төрийн хүчин гэж үздэггүй. Хууль, эрхзүйн орчны хүрээнд  “муу нэртэй, луу данстай” Н.Энхбаяр гэдэг удирдагчтай “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас өөр аргагүй байгаа. Иргэд олон түмэн ийм сонголтыг хийж, олонхигүй парламентыг бүрдүүлсэн. Олонхигүй парламентын зовлонг өнөөдөр УИХ эдэлж байгаа.  Гэхдээ засаглалын хямралаас гарч, тогтвортой байдлыг бий болгож, Засгийн газраас  бүрдүүлээд явах бололцоо бидэнд хууль эрхзүйн хүрээнд байгаа.

 

-АН сайд нарынхаа нэрийг тодруулсан уу?

 

-АН-ын сайдууд хараахан тодорхой болоогүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, Д.Гарамгайбаатар, Б.Болор, Н.Батбаяр зэрэг хүмүүсийн нэр сайдад яригдаж байгаа. АН болон “Шударга ёс” эвслийн хооронд эцсийн байдлаар ямар яамдаа авах, квотоо хэдээр тогтох нь шийдэгдээгүй байгаа юм.  

 

-Нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахаар  салбартаа мэргэжил, туршлагатайгаасаа үл хамааран сайд болоогүй үлдсэн хэсэг нь өрсөлдөөд байна гэсэн ойлголт нийгэмд байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа бол?

 

-Сайд бол салбартаа мэргэжлийн, туршлагатай, үлдсэн хугацаанд салбараа аваад явчих хэмжээний мэдлэг чадвартай хүмүүс томилогдоосой билээ гэж хүсч байна. Сайдуудыг сонгох асуудал АН-ын ГЗ-өөр орж, олонхийн саналаар шийдэгдэх байх гэж харж байгаа.

 

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Ганц тайлантай татвараа шударгаар төлөөд явж байсан баялаг бүтээгчдээ дэмжихгүй, ялгавартай авч хэлэлцэж байгаад зарим нь дургүйцэж байна?

 

-Аливаа Өршөөлийн хууль батлагдсаны дараа хохирогчдын эрх ашиг хөндөгддөг. Гэмт хэрэг хийсэн олон мянган хүмүүсийг өршөөлд хамрууллаа, хохирлыг яах вэ гэдэг. Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдсаны дараа татвараа төлөөгүй, хөрөнгөө нууж байсан хүмүүст ашигтай байдал үүслээ. Шударгаар бизнес эрхэлж байсан хүмүүс нь хохироод үлдэх үү гэдэг асуудал яригддаг. Шударгаар бизнес эрхэлж, татвараа олон жил төлсөн аж ахуйн нэгжүүдийг дэмждэг бодлого төрд байгаа. Хамгийн наад зах нь төрийн захиалгатай бизнес, тендэрт ороход татвараа шударгаар төлдөг, балансаа тогтмол гаргадаг, татварын өргүй аж ахуйн нэгж компаниуд эхний ээлжинд давуу эрхтэй оролцдог заалт байгаа. Бизнес эрхлэгчдийн зүгээс өөр тодорхой саналууд байвал хуулинд оруулахын төлөө ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлье.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (112.72.13.117)
    Ard tvmnee tvrvvlj bodoochee huuliig zondoo hvmvvs hvleej bna shdee
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.10.23.118)
    Элбэгдорож Энхбаяр ба эх оронч Мөнхбар нараас айгаагүй бол цагаатгах хэрэгтэй харин хориг тавсан асуудал бол зөв зүүль
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • zochin (61.244.112.1)
    Unen helsen hund uhtel ush honzontoi gej unen yum daa
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (223.32.101.125)
    Ene er ni ikh khudalch khulgaich b.na.dakhij buu songo
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.37.190)
    элбэгдорж өөрийн өс хонзондоо шатаж энхбаяр чөлөөтэй болчих гээд байсан учраас л сандарч хориг тавьсан юм даа
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • kkkkkkk (43.242.243.133)
    ene bur show hiihees uur shidgui shivdeee
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • unshigch (202.70.43.18)
    Tus horigiig Batzandan Odontuya G.Bayrsaihan Temuujin Ganbaatar Uyanga Tsog Oyun Demberel S Davaasuren Bolorchuluun geed demjij baigaa yum baina Dahij nemegdeh bololtoi deer ni MAN --han Enhbayr medeed Seui ruugaa butsajee
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    10 цаг 42 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    14 цаг 12 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    14 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    14 цаг 26 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    14 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    15 цаг 49 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    15 цаг 53 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    17 цаг 9 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    17 цаг 27 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    17 цаг 35 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    18 цаг 9 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    18 цаг 17 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    18 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    18 цаг 53 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    19 цаг 9 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    19 цаг 20 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    19 цаг 37 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    19 цаг 58 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    20 цаг 18 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    20 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК