Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Албаны эх сурвалжийн мэдээллээр “Гэртээ ганцаараа амьдардаг, 70 настай эмэгтэй ор сураггүй алга болчихлоо. Гэртээ нохой нь хуцаад байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ны өдөр ирсэн байна. Үүний дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудлага өгсөн газар очиход 70 настай эмэгтэйг онц хэрцийгээр буюу хоолойг нь хэрчиж хөнөөжээ.
Хэргийн газар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар ажиллаж, хэд хэдэн хүний гарын хээг олоод байсан бол цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн хайх ажиллагааг явуулж хэрэгтнийг илрүүлжээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Д.Ундрах /24tsag.mn/