Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2015 оны 08 дугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн зүгийн нутгаар солгидмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.