Номхон далайн арлын орнуудын удирдагчид Энэтхэгийн нийслэл Шинэ Дэли хотод чуулж байна. Арлын 14 орны төр засгийн тэргүүнүүд чуулга уулзалтанд оролцож байгаа юм. Энэтхэг-Номхон далайн арлын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Ерөнхийлөгч Пранаб Мукержи нар Ерөнхийлөгчийн ордонд зочид төлөөлөгчдөө угтаж авсан байна.
Номхон далайн Фижи, Папуа Шинэ Гвиней, Кукын арлууд, Тонга, Тувалу, Науру, Кирибати, Вануату, Соломоны арлууд, Самоа, Найуэ, Палау, Микронесиа, Маршалын арлууд зэрэг 14 арлын орны удирдагчид уулзалтанд оролцож байна.Ажиглагчдын харж байгаагаар Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар Ази-Номхон далайн бүсэд Хятадын давамгайллын эсрэг өөрийн эдийн засаг, геостратегийн нөлөөллөө өргөжүүлэхийг эрмэлзэж байна.
Сэтгэгдэл (1)