2016 оны зуны Олимпийн наадам Бразил улсын Рио Де Жанейрод зохион байгуулагдах билээ. Олимпийн наадмын усан спортын төрлийн тэмцээн уралдаан болох Гуанабарагийн булангийн бохирдол эртнээс анхаарлын төвд байгаа юм.
Энэ 7 хоногт Олимпийн наадмын урьдчилсан бэлтгэл явагдаж байгаа. 4 ч тамирчны эрүүл мэнд муудсан хэдий ч Бразилийн эрх баригчид тамирчдын эрүүл мэнд муудсан нь бохир уснаас болоогүй гэж үзжээ.
Бразилийн албаныхны зүгээс Гуанабарагийн булан дахь бохир усны асуудал бэрхшээл дагуулж байгааг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч үүнээс болж бэлтгэлийн үеэр тамирчдын бие муудсан гэдэгтэй санал нэгдэхгүй байгаа юм. Хамгийн сүүлд БНСУ-ын тамирчны эрүүл мэнд муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Тамирчинд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, шингэн дутагдах шинж тэмдгүүд илэрсэн байна. Уайндсөрфингийн тамирчин Вон Ву Чогийн дасгалжуулагч бохир уснаас болж бие нь муудсан байж болзошгүй гэж тайлбарласан байна.
Энэ долоо хоногийг дуусах хүртэл олон улсын баг тамирчид Олимпийн усан спортын бэлтгэл туршилтын арга хэмжээнүүдийг Гуанабарад зохион байгуулах юм.
Сэтгэгдэл (1)