2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 5 бүртгэгдэж 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд бэртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө, Дүүхээ төвийн хойд замд Т.Раум маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 20 настай эмэгтэй Ж –г мөргөж гэмтээсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/