Хоёр Солонгосын буудалцаанаас үүдэж, БНСУ-д онц байдал зарлажээ.
Өчигдөр хурцадмал байдалтай байдаг хоёр Солонгос харилцан гал нээсэн талаар бид мэдээлсэн билээ.
Үүнийг эргэн тодруулбал Умард Солонгос 15 цаг 52 минутын үед БНСУ-ын Кёнги мужийн Ёнчонгүний цэргийн анги руу их буугаар гал нээсэн юм. Харин үүний хариуд Өмнөд Солонгосын тал нэг цаг 12 минутын дараа 26 удаа 155 мм их буугаар хариу гал нээсэн байна.
Тиймээс Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаж, Ёнчоны ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн БНСУ-д онц байдал зарласан байна.
Үүнтэй холбоотойгоор Кёнги мужийн Ёнчон болон Хойд Солонгостой хил залгаа бүсэд ажиллаж амьдарч байгаа монгол иргэддээ анхаарал болгоомжтой байхыг холбогдох албаныхан анхааруулжээ
Сэтгэгдэл (2)