Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннисийн номонд Япон улсын иргэн 112 настай Ясутаро Коидэг дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр бүртгэж авсан байна.
Тэрээр Японы Нагояа хотод оршин суудаг байна. Ийнхүү урт удаан насалсных нь нууц гээд байх зүйл үгүй, энгийн л амьдралтай гэжээ. Түүний хамгийн их идэх дуртай хүнс нь талх юм байна. Ноён Коидэ 1903 оны 3 дугаар сарын 13-ны өдөр мэндэлж, оёдолчин хийдэг байжээ. Японы Токио хотод аж төрж байсан 112 настай Сакари Момой өнгөрсөн 7 дугаар сард таалал төгссөний дараа Коидэ дэлхийн хамгийн өндөр настай болсон байна.