АНУ-тай холбоотой нууц баримт материалуудыг Викилийкс цахим хуудсаар дамжуулан олон нийтэд дэлгэсэн Жулиан Ассанж одоогоор Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яаманд орогнож байгаа билээ.
Жулиан Ассанжтай уулзахаар Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч санваартан Жесси Жексон Лондонд иржээ. Жулиан Ассанжийг бэлгийн хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэгт буруутган хэргийг нь Шведийн Засгийн газарт шилжүүлэхээр болсон билээ.
Энэ үеэс хойш буюу 2012 оноос хойш тэрээр Их Британий нийслэл Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яамны байранд түр орогнох хүсэлт тавьж энд амьдарч байгаа юм. Викилийкс цахим хуудсыг үндэслэгч Ассанжтай АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч санваартан Жесси Жексон ирж уулзжээ. Тэдний уулзалт цаг гаруйн турш үргэлжилсэн байна.
Сэтгэгдэл (1)