2015.8.24, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР
ЭРХТНИЙ ТЭНГЭРТ ОДТОЙ, ХАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2015.8.24, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.06-19.52
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.