Солонгосын хойгт нөхцөл байдал сүүлийн тав хоногийн хугацаанд эрс хурцадсан билээ.
Тэгвэл талууд хэлэлцээрийн ширээний ард хоёр ч удаагийн уулзалт хийсний дүнд өнөө өглөөний уулзалтаар харилцан үл гал нээх түр хугацааы хэлэлцээнд ойлголцож чадсан байна.
БНСУ, БНАСАУ харилцан үл гал нээх шинэчилсэн хэлэлцээ гээчийг баталснаар сүүлийн хэдэн цагийн дотор аль аль нь буудалцахад бэлэн байсан зөрчилдөөн бага зэрэг намжив.
Панмунжом дахь хилийн зурваст болсон энэхүү хэлэлцээрт хоёр Солонгосын цэргийн өндөр албан тушаалтнууд оролцож аль аль нь цэргийн хүчээр түрэмгийлэх бодлогоос зайлсхийх тал дээр тохиролцож чадсан байна.
БНАСАУ-ын албан ёсны мэдэгдэлд “БНАСАУ хүчирхэг цэрэг зэвсгийн хүчээр өмнөд хөршийн хил дагуу аюул занал учруулж, халдан дайрахыг урьтал болгохгүй” гэсэн байна. Энэ яриа хэлэлцээрийн өмнө Ёнчан дахь хоёр орны цэрэггүй бүст Хойд Солонгосын тусгай хүчний цэргүүд орж ирсэн бөгөөд БНСУ-ын хилийн харуулууд гал нээсэн юм.
Сэтгэгдэл (1)