Английн Шорехэмд болсон байлдааны нисэх онгоцны шоуны үеэр аймшигт осол болж, долоон хүний амь эрсэдсэн талаар BBC агентлаг мэдээллээ.
Цагдаагийн ажилтан Жэйн Деррик “Долоогоос ч олон их хүн амиа алдсан байхыг үгүйсгэхгүй. Онгоц дэлбэрсэн газарт нас барсан хүний тоог бүрэн гаргаж дуусаагүй байна. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээсэн байна.
Орон нутгийн цагаар 13:20 цагт осолдсон онгоцыг “Анчин Харцага” гэдэг байсан аж. Ослыг шалтгааныг тодруулахын тулд холбогдох албаныхан шуурхай ажиллаж байгаа аж. Анхан шатны дүгнэлт гараагүй ч нисгэгчийн ур чадвар дутсан байх магадлалтай гэж ажиглагчид дүгнэжээ. Осолтой холбоотойгоор 40 гаруй хүн одоогоор ор сураггүй байгаа учир амиа алдсан байх магадлалтай хэмээн ар гэрийнхэн нь цагдаагийн газарт мэдэгджээ.
Их Британи улсын Ерөнхий сайд Дэвид Камерон “The A27” загварын онгоцны ослоос амиа алдсан долоон хүний ар гэрийнхэнд болон бэртэж гэмтсэн хүмүүсийн өмнө уучлалт гуйж, харамсаж буйгаа илэрхийлэв.
Мөн II Элизабет хатан хаан осол болж олон хүн амиа алдсанд харамсч байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (2)