Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эверестэд авиралт хийж байсан зарим уулчид ч ор сураггүй алга болсон.
Тиймээс Балбын эрх баригчид жуулчид болон уулчдыг Эверестэд авирахад хориг тавьсан байсан юм.
Харин Эверестэд тавигдсан хориг цуцлагдаж, дахин авирахыг зөвшөөрчээ.
Тус хүчтэй газар хөдлөлтийн дараа Эверестэд авирах анхны хүнээр Японы уулчин Нобуказу Курикиг сонгож “Балба одоо аюулгүй болсон” гэдгийг нотлон харуулахаар болсон байна.