Батлан хамгаалахын их сургуулийн багш хувийнхаа машиныг жолоодуулахаар Ахлагчийн сургуульд сурч байсан сонсогчийг салааны захирагчийн зөвшөөрөлгүй авч явж, улмаар сонсогч залуу гадуур явж байгаад учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарчээ. Гэтэл сургуулийн дүрмээс гадуур сонсогч авч явж машинаа жолоодуулсан багш, зөвшөөрөл олгосон жижүүр багш хоёр цалингийн 20 хувиар торгуулаад өнгөрсөнд талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаа аж.
Талийгаачийн хувьд бүсэлхийнээс доош бүх яс гэмтэлтэй. Өвчний шок, дотуур цус алдалтаас болж нас барсан гэдэг дүгнэлт гарсан байна. Улмаар талийгаач М-ийг амиа хорлосон гэдэг шалтгаанаар хэргийг нь хаах гэж байгаа талаар ар гэрийнхэн нь хэвлэлд ярилцлага өгчээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)