Украин Улс Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс салж тусгаар тогтнолоо зарлаад 24 жил өнгөрчээ. Тусгаар тогтнолын өдрийг угтаж төрийн туг далбаагаа ёслол төгөлдөр мандуулсан байна.
Төрийн далбаа мандуулах ёслолд Ерөнхийлөгч Петро Порошенко оролцлоо. 1991 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Украин улс ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салж тусгаар улс болж байсан юм. Энэ өдрийг тохиолдуулан нийслэл Киев хотын Софиевска талбайд төрийн далбаа мандуулах ёслол боллоо.
Энэ ёслолыг 1991 оноос хойш анх удаа зохион байгуулсан байна. Өөрөөр хэлбэл зүүн Украинд ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчдын мөргөлдөөн, ОХУ Крымын бүсийг өөртөө дахин нэгдүүлсэн зэргээс хойш улс орныхоо бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулж байгаа юм.
Петр Порошенко хэлэхдээ “Төрийн далбаа бид бүгдийн амжилт бас алдааны гэрч болж байна. Дайн гарах бүрт бид алдаа гаргадаг. Цаг хугацаа урсан өнгөрөх бүрт төрийн далбаа украинчуудын цусанд будагдаж сэв суужээ. Гэвч энэ зүйл бидэнд ялахад тусална. Манай улсын бүрэн бүтэн байдал, ялалтын бэлгэ тэмдэг болох учиртай” гэсэн юм.
Сэтгэгдэл (3)