Ням гарагт Бээжин хотноо Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан баярын парадын нэгдсэн бэлтгэл явагджээ.
Ирэх 9-р сарын 3-нд болох баярын жагсаалд Хятадын чөлөөлөх армийн 10 мянган албан хаагч, 500 цэргийн зэвсэгт техник, 200 нисдэг тэрэг оролцохын зэрэгцээ Монгол,ОХУ,Казахстан,Куба зэрэг 10 орны цэргийн баг бүрэлдэхүүн жагсаалд алхана.БНХАУ-ын зэвсэгт хүчин 3 сарын өмнөөс энэ жагсаалд бэлтгэж байгаа.
Өчигдөр зэвсэгт техникийг Бээжин хотын төв талбайд оруулахын тулд хэдэн хэдэн гудамж,метроны шугамыг хаажээ.Цэргийн шинжээчид баярын жагсаалын үеэр БНХАУ зэвсэгт техникийнхээ 80 хувийг үзүүлнэ гэж таамаглаж байна.Тэр дундаа өмнө нь хэзээ ч нийтэд дэлгэж байгаагүй стратегийн бөмбөгдөгч 7 төрлийн онгоцоо харуулна гэсэн хүлээлт байна.