Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн амралтын өдөр Курилын арлуудын нэг Итуруп арал дээр зочилсон нь Японы Засгийн газрын ундууцлыг төрүүлжээ
Курилын арлуудын нэг Итуруп нь Дэлхийн 2 дугаар дайны төгсгөл хүртэл Япон улсын эзэмшилд байсан ч Зөвлөлтийнхөн арлуудыг эзлэн авсан юм. Тэр цагаас хойш Курилын арлууд дээрх Япон улсын оршин суугчдыг албадан нүүлгэсэн байдаг.
Японы Засгийн газар Оросын эрх баригчид энэ мэтчилэн айлчлах нь зүй бус үйлдэл гэж үзэж байгаа юм. Курилын арлуудыг Япон улс өөрийн улсын хойд бүс гэж үздэг бол ОХУ өмнөд хэсэг нь гэж тооцдог байна.Дмитрий Медведев энд айлчлахдаа “Оросын иргэд ажиллаж хөдөлмөрлөхөөр энд эргэж ирнэ гэдэгт би маш их итгэж байна. Алс Дорнод бол асар уудам цэлгэр. Оросын эзэнт гүрэн ард иргэддээ үргэлж боломж олгосоор ирсэн. Бид Зөвлөлтийн цаг үед байсан тогтолцоог дахин хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна “гэжээ.