Ливи улсыг Италийн өмнөд эргээс тусгаарладаг Сицилийн хоолойд нэг хоногт 4500 цагаачийг аварчээ. Энэ талаар өнгөрсөн ням гаригт Италийн эргийн хамгаалалтын албанаас мэдээлэв.
Улмаар энэ нь богино хугацаанд олон хүний амь аварч чадсан гэдгээр дээд амжилт болоод байна. Нийтдээ 22 удаа тусгай ажиллагаа явуулж дээрх иргэдийг аварч чадсан байна. Тэднийг Италийн зарим хотуудад илгээжээ. Тухайлбал, Сардини аралд байрлах Кальярид гэхэд хэдэн мянган хүн цагаачилсан бол Палермо хотод мөн тооны, харин Сицилийн Аугусту хот руу 500 цагаачийг илгээв. Мөн хууль бус цагаачдыг зөөвөрлөхед гол үүрэг гүйцэтгэсэн дөрвөн этгээдийг Сицилийн арлаас саатуулжээ. Тухайлбал, Египетийн гурав, Палестины нэгхүн байна.
Италийн цагдаагийн газрын мэдээлснээр дээрх гурван этгээд 300 хүнийг хууль бусаар дүрвүүлсэн нь тогтоогдсон байна. Сүүлийн үөд Европт цагаачлал газар авах болсноос гишүүн орны эрх баригчид Шенгений орнуудын хил хязгаарыг чангатгахыг үүрэг болгоод байна. Улмаар Европын холбооны үндсэн эрхийн нэг болох эрх челеөтэй байх эрх ийнхүү танагдах бололтой. Энэ талаар Италийн Засгийн газрын телөөлөгчийн мэдээлснээр “Сицилийн эрэг орчим, Герегийн арлууд болон Македони, Унгарт хил зөрчих явдал байнга гардаг. Тиймээс Сицили болон дээрх газруудад нехцөл байдал хурцдах магадлалтай юм байна.