Йементэй залгаа хил дээр Саудын Арабын байрлал руу энэ сарын 23-нд буудсанаас тус улсын Зэвсэгт хүчний 18 дугаар бригадын командлагч хошууч генерал Абдеррахман Саад аш-Шахрани амиа алдсан байна.
Хүнд шархадсан түүнийг эмнэлэгт аваачсан ч, амийг нь аварч чадсангүй. “Apache” эвслийн нисдэг тэрэг генералыг амиа алдахын урд өдөр хил дээр мөн сумавд өртсөн байна.
Йеменийн босогч хоуситууд Саудын Арабтай залгаа хил дээр буу дуугарган эх орноосоо хөөгдсөн Еоөнхийлөгч Абд-Раббу аж Йемений эрх баригчдын үйл ажиллагаанд дургүйцсэн шийтийн босогчид 2014 оны есдүгээр сард нийслэл Сана хотыг эзэлж өмнө зүг рүү довтолгооноо өрнүүлсэн юм. Босогчид Ерөнхийлөгчийн гол тулгуур болжбайсан томоохон хот болох Аденийг эзэлж авахаар нь Абд-Раббу Мансур Хади 2015 оны гуравдугаар сард Саудын Араб руу зугтжээ.
Саудчуудын тэргүүлсэн эв- сэл Хадийг суудадд нь эргүүлж залах зорилгоор босогчдын эс- рэг гуравдугаар сарын эцсээс байлдааны ажиллагаа явуулж агаараас цохилт өгснөөр олон зуун йемен амиа алдсан байна.