"Исламын улс” бүлэглэлийн дайчид Сирийн Пальмира хотод байх Баал-Шамин хэмээх эртний сүмийг дэлбэлжээ.
Энэхүү сүмийг манай эриний I зуунд Грекийн Зевстэй эн зэрэгцэх дээд бурхан Баалд зориулж бүтээсэн гэж үздэг аж. Энэ бүс нутагт ажиллаж байсан суддаачид түүнийг сайтар хадгалагдсан хамгийн үнэ цэнэтэй зүйл хэмээн хүлээн зөвшөөрдөг юм байна.
Түүнээс гадна Пальмира хот нь Сириэс Дэлхийн өвд бүртгэгдсэн долоон объектын нэг бөгөөд тавдугаар сарын дундуураас лалын дайчдын хяналтад оржээ. Аз болоход Сирийн арми энэ хотыг орхихдоо хүн амынх нь олонх хэсэг болон сүмийн үнэт зүйлсийг төв музейгээс зөөж холдуулсан аж.
Сэтгэгдэл (1)