Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
09:00 цагт: Улсын хэмжээнд суурь боловсролын шинэчлэсэн цөм хөтөлбөр хэрэгжих гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах сургалт БЗД-ийн 44 дүгээр сургуульд болно.
10:30 цагт: Эрдэс баялгийн нөөцийг орчин үеийн шинэ техник, технологи ашиглан хаягдалгүй баяжуулах, боловсруулах түүнчлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг автоматжуулах асуудлыг шийдвэрлэх зорилгоор УУЯ, Австрали улсын IMP групп Уул уурхайн яаманд харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
10:45 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын Кэйдарен байгууллагын төлөөлөгчид бараалхана. Бараалхалт Төрийн ордон ёслолын “Б” танхимд болно.
11:00 цагт: Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цуврал арга хамжээний талаар БХЯ-ны дэргэдэх Цэргийн түүхийн төв, МСНЭ,ОХУ-ын Алтайн БНУ-ын Сэтгүүлчдийн эвлэл, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хороо, Монголын Үндэсний их сургууль, Монгол судлалын төвөөс хамтран "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
11:30 цагт: 2015-2016 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 152 хорооноос 40 гаруй хороо огт цэцэрлэггүй, 30-аад хороо нэг цэцэрлэгтэй, нийт 27 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгааг яаж зохицуулах талаар Улаанбаатар хотын удирдлагуудаас шаардаж, эцэг, эхийн төлөөлөл "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.